Японы дөрвөн иргэнийг Хятад цаазална

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Японы дөрвөн иргэнийг Хятад цаазална

Хар тамхи зөөсөн хэргээр баригдаж, яллагдсан дөрвөн иргэнийг цаазаар авах шийд гаргаснаа Хятад улс баасан гаригт Японы Гадаад хэргийн сайд Katsuya Okada-д мэдээлсэн байна. Япон улс Хятадтай 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Японы ямар ч иргэн Хятадад цаазлуулаагүй.
Өнгөрсөн баасан гаригт Okada сайд Хятадын Япон дахь элчин сайд Cheng Yonghua –тай цаазаар авах ял, түүнд олон нийтийн хандах хандлагын талаар ярилцсан байна. Цаазаар авах ял нь Хятадын хуулийн дагуу өгөгдөж байгаа тул бүү цаазлаач гэж Бээжингээс асууж чадсангүй гэж мэдэгдсэн.

Зураг: Японы гадаад хэргийн сайд Katsuya Okada
“Улс орон бүр өөрийн эрх зүйн системтэй, түүнийхээ дагуу асуудлыг шийддэг. Япон ч мөн адил. Гадаадын иргэн Японы шүүхээр шийтгэгдэх бол бид хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэж мэдэгдсэн байна.
Японы иргэн 65 настай Mitsunobu Akano-г долоо хоногийн дотор цаазлах болно гэж Бээжин даваа гаригт Токиод мэдээлсэн. Мөн 67 настай Teruo Takeda, 57-тaй Hironori Ukai, 67-той Katsuo Mori нарт цаазлах ял оноосон байна. Японы гадаад хэргийн яамны мэдээлснээр дээрх гурван иргэнийг цаазаар авах ялын гүйцэтгэл энэ долоо хоногт болох юм байна. Хэвлэлийн бага хурлын үер Okada сайд Сингапор, Тайланд, Малайз зэрэг азийн олон орон хар тамхи хил давуулахаар оролдсон хэрэгт цаазаар авах ял өгдөг тухай мэдээлсэн. “Хар тамхи, мансууруулах бодист Япон улс ял оноодог. Гэхдээ дээрх улсууд илүү хатуу ял оноодог. Үүнийг иргэд мэдэж байх хэрэгтэй” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж