Өнөөдөр шүүгдэх Б.Хурц гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Өнөөдөр шүүгдэх Б.Хурц гэж хэн бэ?

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц. Тагнуулын Б.Хурц. Таг­наж чагнадаг Б.Хурц. Чекист Б.Хурц. Авлигад холбогдсон Б.Хурц. 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр  Их Британийн нисэх  онгоцны буудлаас тусгай албанынханд нь баривчлагдсан Монгол Улсын иргэн Б.Хурц. Б.Хурц өрхийн тэргүүн хүүхдүүдийнхээ хайртай аав. Арай өөрөөр хэлбэл арав гаруй жил улс эх орныхоо төлөө ил, далд ажиллаж ирсэн тагнуулч. Энэ мэтээр түүнд олон тодотгол өгч болно. Өөр бас нэг зүйлээр тодотговол, өнгөрсөн онд АНУ, Иракаас эхлээд Монгол Улсын удирдагчийн зүй бус нууц шийдвэрүүдийг дэлгэн тависан  Жулиан Асанжтай хамт Уандс­вортын шоронд хоригдож байсан. Харин Жулиан Асанж одоо батлан даалтад гарсан.

Б.Хурцыг Их Британид баривчилсан нь хууль ёсны эсэхийг тогтоох шүүх хурал өнөөдөр Монголын цагаар 18.00 цагт бол¬но. Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг хэлэлцэх ан-хан шатны шүүх хурал өнгөрсөн хугацаанд таван удаа болсон юм. Энэ удаагийнхад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга  Д.Цогтбаатар оролцохоор өчигдөр Лондонг зорив. 

Б.Хурц гэж ер нь хэн бэ. Түүний та­лаарх барим­тыг хамтдаа сөхье. Лондонд бариг­дахаасаа өмнө буюу өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай хэвлэлээр сөргөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед буюу 2010 оны нэгдүгээр сарын 27-нд Б.Хурцыг АТГ-ын дарга хурандаа Ч.Сангарагчаа утсаар “Чамайг ажлаас халуулах зvйл зохион байгуулж байна. Чи залуу хvн, хохирно шvv” гэх мэтээр дарамталсан тухай “АЭ”-д хэлж байлаа. Эл асуудлаараа Б.Хурц УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Э.Мөнх-Очирт гомдол гаргаад амжсан. Түүгээр ч зогсохгүй АТГ өөрийг нь бус, нэг ч бизнес хийж үзээгүй хэрнээ тэрбумтан болсон улстөрчид, Оюутолгойн гэрээг баталсан сайд нарыг шалгах хэрэгтэй гэсэн нь аадрын үүлийг өөр дээрээ дуудсан гэлтэй. Ч.Сангарагчаа болон АТГ-ын дэд даргад холбогдох хэргийн анхны сэжүүрийг тэр л анх дэлгэсэн.

Б.Хурц сөрөг тагнуулд  байхдаа Гаалийн ерєнхий газрын дарга асан Х.Баатарын авли­гын хэргийг илрvvлэн цагдаагийн байгуул­лагад шилжvvлж, уг ажлыг удирдсан. Тий­мээс ч авлигын хэргээр шалгах үед өө­рий­гөө хамгаалахын тулд “Х.Баатарын хэ­рэгт холбогдох цөөнгvй хvн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” гэдгийг хэлж өөрийн хамгаалалтын ханаа босгосон. Анхнаасаа ард нь олон хүн үлдсэн гэгдэж байсан Монгол Улсын хамгийн анхны бөгөөд их хэмжээний авлига авч, шүүхээр ял сонссон цор ганц хэргийн холбогдогчдийг нэрлээгүй ч дахиад өөрийг нь оролдвол нэр усаар нь зарлаж мэдэх нөхрөөс нууц авлигачид жийрхсэн байлгүй. Тэр ч утгаараа “Түшээдийн хэн нь юу хийж байсан бэ” гэдгийг хамгийн сайн мэдэх хүний нэг тэр яахын аргагүй мөн. Тиймдээ ч түүнийг зориуд Английн талд барьж өгсөн гэх таамгийг гаргах олон хүн бий.  

Түүний намтарт Тагнуулын ерөнхий газ­рын Сөрөг тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хээл хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, өнөөгийн Шадар сайд М.Энхболд болон УИХ-ын гишvvн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг бас бий. Гэхдээ үүнийх нь төлөө түүнийг тагнуулаас зүгээр нэг хөөчихөөгүй. Харин ч бүр ашигтай суудалд буюу МИАТ компанийн Сөүл дэх ерөнхий төлөөлөгчөөр томилсны учир нь нууцаар тагнаж, чагнахдаа өөрсдийнх нь тухай олон фактыг нь олж мэдсэнтэй холбоотой гэдгийг үгүйсгэх аргагүй. Учир нь түүнийг энэ албан тушаалд томилогдох үед М.Энхболд Ерөнхий сайд байв.  Хамгийн сүүлд С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Франц улсаас иргэн Д.Энхбатыг хулгайлж авчирсан дуулиант vйл ажиллагаанд оролцсон мэдээлэл нь нэгэнтэй ил болсон. 2010 оны есдүгээр сарын 17-ны өдөр Б.Хурцыг Английн Хитроу нисэх онгоцны буудалд албан ажлаар буухад нь Д.Энхбатыг хууль бусаар хулгайлсан хэргээр нь баривчлав. Энэ хугацаанд Б.Хурцын бэлтгэл шүүх хурал хоёр удаа болсон. “Б.Хурцыг Лондонгийн хууль хяналтынхан баривчилсан нь хууль ёсны” эсэхийг шийднэ. Энэхүү шүүх хурлаар Б.Хурцыг баривчилсан нь буруутай гэж үзвэл тэрээр эх орондоо ирэх боломжтой болно.

Ингэх бүрэн үндэслэлтэй. Б.Хурцын өмгөөлөгч Майк Доналдьсийн бие төлөөлөгч Алан Жонс Их Британийн эрх баригчдыг ноцтойгоор буруутгаад байгаа. Алан Жонс “Б.Хурц нь албан ажлаар Английг зорьсон, дипломатын халдашгүй дархан эрхтэй хүн. Монгол дахь Их Британийн ЭСЯ-наас албан виз гаргуулж ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ түүнийг ийн хуурч авчрах нууц хуйвалдааны төлөвлөгөөг боловсруулахад Германы эрх бүхий хүмүүс оролцсон байна. Тэр чигээрээ хуульд үл нийцсэн үйлдэл болжээ” гэж өмнөх шүүх хурал дээр хэлсэн нь нааштай сонсогдож байлаа.

Түүний хэлснийг батлах мэт Б.Хурцыг баривчилсны дараа Их Британи Монгол Улсад суугаа Элчин сайдаа яаралтай татсан ч энэ талаарх мэдээлэл өнөөг хүртэл тодорхойгүй л байна. Монголоос буцсан Их Британийн Элчин сайд “Б.Хурцын айлчлалд албан уулзалтын арга хэмжээний талаар огтхон ч тусгаагүй байсан” гэж мэдэгдэж байсан нь бас л хачирхалтай. Харин Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл “Албан ёсоор тусгаагүй гэдэг нь Б.Хурцыг урилга заллагагүй, албан бус хэргээр ирсэн гэж үзэх үндэслэл биш” хэмээн шүүхэд тайлбар өгөөд буй. Ийнхүү Б.Хурцын дуулиан үргэлжилж байна. Хуульчдын хэлснээр Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэлгүй хууль бус үйл ажиллагаа явуулсныхаа төлөө уучлалт гуйх ёстой гэдгийг мэдэгдээд байгаа. Харин одоогоор манай томчууд албан ёсоор уучлалт гуйж Б.Хурцыг авах сонирхол байхгүй бололтой.

Л.Нарантөгс  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж