“Би багадаа” номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

“Би багадаа” номын нээлт боллоо

Яруу найрагч, сэтгүүлч Цээнзэнгийн Галбадрахын шинэ
уран бүтээл болох “Би багадаа” төгсөшгүй цуврал номын дөрөвдүгээр
дэвтрийн нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо.

Улс
төр, урлаг, спорт, нийгмийн зүтгэлтэн гэхчлэн бүхий л салбарын олны
танил хүмүүсийн бага насны дурсамж ярилцлагыг цувралаар хүргэдэг цуврал
номын дөрөвдэх дэвтэрт Ардын уран зохиолч Д.Цоодол, УИХ-ын гишүүн
Я.Батсуурь, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан Ж.Банзрагч, гавьяат тамирчин Б.Наранбаатар, гавьяат жүжигчин
Т.Ариунаа, гавьяат хуульч С.Жанцан, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ,
Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цогзол, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан,
яруу найрагч Ш.Лхамноржмаа нарын бага насны гэгээн түүхийг өгүүлсэн
дурсамж ярилцлага нийтлэгджээ. “Би багадаа” бүтээлийг номын бүх
дэлгүүрүүдээр худалдаалах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж