Капиталистуудын хошуурч буй салбарууд

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Капиталистуудын хошуурч буй салбарууд

АНУ-ын “venture capitalist”-уудын хошуурч буй салбарууд 2009 оны дөрөвдүгээр улирлын байдлаар хөрөнгө оруулагчид хамгийн их хөрөнгө оруулах шийд гаргасан 10 салбарыг танилцуулж байна. Дашрамд тайлбарлахад “venture capitalist” гэдэг нь шинэ, эрсдэлтэй салбарт тооцоолон хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулагчдыг хэлдэг.

1. Эрүүл мэнд

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө: 1.8 тэрбум ам.доллар
Байгуулсан гэрээ: 167
Гол үйл явдал: Калифорний “Intuity Medical” компани 64 сая ам.доллар босгосон. “Intuity Medical” компани диабетийн мониторингийн ахисан төвшний аппарат бүтээх гэж байна.

2. Интернет

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө:
1.5 тэрбум ам.доллар
Байгуулсан гэрээ: 227 гэрээ
Үйл явдлууд: San Francisco-д байрладаг нийгмийн-сүлжээний тоглоос бүтээгч “Zynga” компани   “Digital Sky Technologies” болон бусад компаниудтай  гэрээ байгуулан 180 сая ам.долларын гэрээ байгуулсан. Хоёрдугаар байранд “ExactTarget” хэмээх Indianapolis мужид байрладаг компани орж байгаа бөгөөд “Technology Crossover Ventures” компаниас 75 сая ам.доллар босгосон.

3. Программ хангамж (интернет/гар утаснаас тусдаа)

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө:
490 сая ам.доллар
Байгуулсан гэрээ: 66 гэрээ
Үйл явдал: Калифорний Redwood City-д байрладаг “SilverSpring Networks”  компани цахилгааны сүлжээний программ бичиж байгаа бөгөөд  “Google Ventures”, “Kleiner Perkins Caufield & Byers”, “Northgate Capital”, “Foundation Capital” компаниудаас 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт авсан байна.

4. Гар утас, харилцаа

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө: 388 сая ам.доллар
Байгуулсан гэрээ:
59 гэрээ
Үйл явдал: Калифорн мужийн Palo Alto хотод байрладаг “Bling Nation” компани хэрэглэгчдэд гар утсаараа худалдаа хийдэг код бичиж байгаа юм. Тус компани “Balderton Capital”, “Lightspeed Venture Partners” компаний консорциумаас 20 сая ам.доллар босгосон.

5. Электроникс

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө:
284 сая ам.доллар
Байгуулсан гэрээ: 36 гэрээ
Үйл явдал: Өндөр хурдны свитч төхөөрөмж бүтээж байгаа “Aquantia” компани энэ салбарт хамгийн их хөрөнгө босгосон. Калифорни мужид байрладаг “Milpitas” компани “New Enterprise Associates”, “Lightspeed”, “Greylock Partners”, “Pinnacle Ventures” “Venture Tech Alliance” компаниудаас 44 сая ам.доллар босгосон.

6. Эрчим хүч, өргөн хэрэглээ

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө: 260 сая ам.доллар
Байгуулсан гэрээ: 30 гэрээ
Үйл явдал: Калифорн мужийн “Amonix” компани өндөр нягтралтай фотовольт систем бүтээж байгаа юм. /нарны туяаг цахилгаан болгож хувиргадаг/ Тус компани дөрөвдүгээр улиралд “MissionPoint Capital Partners” компаниас 40 сая ам.доллар босгосон.

7. Компьютерийн төхөөрөмж, үйлчилгээ

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө: 229 сая ам.доллар
Байгуулсан гэрээ: 26 гэрээ
Үйл явдал: San Francisco-гийн “Engine Yard” компани “cloud-computing” платформ бүтээж байгаа бөгөөд “DAG Ventures”, “Bay Partners”, “Presidio Ventures” компаниудаас 19 сая ам.доллар босгосон. Техас мужийн Austin хотод байрладаг “Bigfoot Networks” компани тоглоомчдод зориулсан өндөр үзүүлэлттэй “Xeno Pro Gaming Network Card” зэрэг компьютерийн төхөөрөмж хийдэг бөгөөд “North Bridge Venture Partners”, “Palomar Ventures”, “Raven Venture Partners” компаниудаас 8 сая ам.доллар босгосон.

8. Аж үйлдвэр

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө: 138 сая ам.доллар
Байгуулсан гэрээ:
21 гэрээ
Үйл явдал: Массачусетс мужид байдаг “Segetis” компани био-хуванцар үйлдвэрлэж байгаа бөгөөд Малайзын “Life Sciences Capital Fund”, “Khosla Ventures” компаниудаас 17 сая ам.доллар босгосон.

9. Бизнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө: 84 сая ам.доллар
Байгуулсан гэрээ: 15 гэрээ
Үйл явдал: Бостоны “IdeaPaint” компани бараг бүх гадаргуу дээрх зүйлийг арилгаж чадах хуурай арилгагч бүтээж байгаа бөгөөд “Staples and Breakaway Ventures” компаниас 3.3 сая ам.доллар авсан.

10. Автомашин, тээвэр

Дөрөвдүгээр улиралд оруулсан хөрөнгө:
33 сая ам.доллар
Байгуулсан гэрээ: Зургаан гэрээ
Үйл явдал: Массачусетс мужид байрладаг “Rypos” компани дизель хөдөлгүүрүүдэд зориулж хаягдал утаа хянагч систем боловсруулж байгаа бөгөөд “Craton Partners” компаниас 8 сая ам.доллар босгосон.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж