“Босоцгоо Миний Өвөрмонгол” дуу шуугиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

“Босоцгоо Миний Өвөрмонгол” дуу шуугиан тарилаа

Өвөрмонголын Багшийн их сургуульд сурдаг Д,С гэх хоёр оюутан саяхан “Босоцгоо Миний Өвөрмонгол” нэртэй дуу зохиож, өөрсдөө дуулсан нь Хятадад шуугиан тариад байгаа гэнэ. Тэдний энэ дууны клип интернэтээр цацагдсаны дараа БНХАУ даяар дээрх хоёр залууг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

“…Босоцгоо миний дарлагдсан Өвөрмонгол
Босоцгоо миний торлогдсон Өвөрмонгол
Босоцгоо миний маллагдсан Өвөрмонгол
Монгол ястны уухай биднийг дуудаж байгаа босоцгоо..” хэмээн дуулсных нь төлөө тэднийг төрийн эсэргүүн хэмээн үзэж байгаа аж. Харин Д, С хоёрын хувьд хил гараагүй байгаа бөгөөд ууланд бүгж байгаа байх гэсэн таамаг байгаа юм.

“Босоцгоо Миний Өвөрмонгол”  дууны клипийг энд дарж үзнэ үү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж