Хятад улс Испанийн бонд худалдан авна

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Хятад улс Испанийн бонд худалдан авна

БНХАУ-ын
удирдлага хоёр жилийн дараа өөрчлөгдөх билээ. Харин энэ үед Ерөнхий
сайдын албан тушаалд хүрэх хамгийн их боломжтой Ли Көчян мэдэгдэл хийж,
Еврозоны өрийн хямралыг үл харгалзан Испанийн Засгийн газрын бондыг
худалдан авах хүсэлтэй байгаа тухай хэлэв. Тэрбээр Испани, Британи болон
Герман улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд дээрх амлалтыг өгсөн байна.
Энэ нь Еврозон дахь санхүүгийн асуудалтай орнуудад Хятад улс туслахад
бэлэн гэдгийг илтгэсэн хэрэг болжээ.

“БНХАУ бол Европ, тэр дундаа
Испанийн санхүүгийн зах зээлд хариуцлагатай, урт хугацааны хөрөнгө
оруулагч юм. Бид Испанийн санхүүгийн зах зээлд бүрэн итгэлтэй байсан.
Иймээс бид Испанийн өрийг худалдан авч, цаашид ч энэ байдлаа хадгалж
үлдэх болно” гэж Хятадын Шадар сайд Ли Көчян хэлэв. Тэрбээр мягмар
гаригт Испанийн Ерөнхий сайд болон бусад албан тушаалтнуудтай уулзалт
хийж, худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэх талаар
хэлэлцэх аж. Ноён Ли түүнчлэн Испанид харилцан ашигтай бизнесийн
боломжуудыг санал болгохоо амлажээ.

Хятад улсын хувьд Грек болон Португаль улсад тусламж үзүүлэхээ мэдэгдээд байгаа.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж