Энэтхэгийн ”Яао Мин”

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн ”Яао Мин”

Энэтхэг улсын сагсан бөмбөгийн хөгжил төдийлөн сайн биш. Гэхдээ тэдэнд улсынхаа нүүрийг тахлах нэг од төрж байгаа гэсэн яриа гарсаар ирсэн билээ. Энэтхэг улсын үлэмж биет хүү Сатнам Синг Бамар Хятадын алдарт төвийн тоглогч Яао Мин шиг тоглогч болохыг хүсдэг аж. Тэр одоо 15-хан настай ч 128 см өндөртэй юм.

Яао Мин Шанхайгаас NBA-ыг зорьж, дэлхийн хамгийн хүчирхэг лигт хүч үзэх болсноор өөрийн амьдралаа эрс өөрчилж чадсан. Бамар хүүд ч тий боломж нээлттэй. Учир нь Энэтхэгийн дөрвөн хүү, дөрвөн охиныг Флоридагийн IMG сагсан бөмбөгийн академи нэг жил үнэ төлбөргүй тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдуулж байгаа юм. Тус хөтөлбөрт хамрагдсанаар Бамарын ур чадвар өдөр ирэх бүр дээшилж, өөрөө ч үүнийгээ мэдэрч байгаа гэнэ. “Би нутгийнхаа насанд хүрсэн тоглогчдын эсрэг тийм ч сайн тоглодоггүй байсан. Харин одоо тэдэнтэй тоглохоор илт өөрчлөгдсөн нь мэдрэгддэг” гэсэн байна.

Үлэмж биет Энэтхэг хүүд түүний гэр бүлээс гадна Энэтхэгийн сагсан бөмбөгийн холбоо, түүний сургуулийн захиргаа нь маш их тусалдаг аж. Лудиана хотын сагсан бөмбөгийн сургуулийн дасгалжуулагч Тэяа Синг Даливал “Тэр тав зургаан жилийн өмнө 180 см өндөртэй байхдаа ирж байсан. Бид ирээдүйтэй гэсэн хүүхдүүдийг урьж, бэлтгэлд хамруулдаг. Харин тэр өөрийн насанд баймгүй өндөртэй байсан нь түүнийг авахад хүргэж байсан” гэжээ.

Харин Энэтхэгийн сагсан бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Хариш Шарма “Бид түүнийг Энэтхэгийн Яао Мин болоосой гэж хүсдэг. Бидний ирээдүй гэж үзэж байгаа хэд хэдэн тоглогч байгаа л даа, гэхдээ тэр аль хэдийнэ гол тоглогч болоод байгаа” гэсэн байна.

Бамар хүү NBA-д хөл тавихын тулд өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж