Калифорни шинэ амбан захирагчтай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Калифорни шинэ амбан захирагчтай боллоо

Арнольд Шварцнеггер АНУ-ын Калифорни мужийн амбан захирагчийн албан тушаалаас огцорч, Демократ намын Жерри Браун таргараг өртөлөө. Брауны хувьд 1975-1983 онд тус мужийн амбан захирагчаар ажиллаж байсан бөгөөд гурван удаа сонгогдож буй хоёр дахь хүн аж.

“Калифорни санхүүгийн бэрхшээлээсээ гарахын тулд ирж буй онд эр зориг, золиос гаргах шаардлагатай байна” гээд шинээр төсөв боловсруулна гэж мэдээлэв. Мужийн хувьд ирэх 18 сард 28 тэрбум ам.долларын төсвийн хомсдолтой байгаа юм. 2009 онд баталж, зургадугаар сараар дуусгавар болж буй татварын өндөр хэмжээг дахин сунгах магадлал байна. Энэ тохиолдолд одоо 72 настай Жерри Браунд Бүгд найрамдах намынхны дэмжлэг хэрэгтэй юм.

“Терминатор” киногоороо олны танил болсон Холливудын од байсан Арнольд Шварцнеггер долоон жилийн турш АНУ-ын хамгийн их хүн амтай тус мужийн амбан захирагчийн албыг хашсан юм. Одоо 63 настай тэрбээр цаашид юу хийх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж