
Associated Press агентлагийн тодруулснаар, 2003 оноос хойш Иракт амиа алдсан америк цэргийн тоо 4431 хүн боллоо. АНУ өнгөрсөн жилийн наймдугаар сараас Ирак дахь цэргийн ажиллагаагаа зогсоож, тэндээс байлдааны бүх анги нэгтгэлээ гаргасан юм. Одоо Иракт байгаа 50 мянга орчим америк цэргийнхэн аюулгүй байдлыг хангахад туслах чанарын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тэд Иракийн армийг сургах мөн дипломатуудыг хамгаалах ажилтай гэнэ.
Иракийн байдал одоо хурц байгаа бөгөөд энэ сарын эхний өдрөөс хойш тэдний есөн цагдаа ба албан тушаалтнууд амиа алдсан байна. Иракт амиа золиослогч нарын довтолгоо тасрахгүй байгаа юм.
Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар