Уртын дуу, морин хуурын хичээл орно

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Уртын дуу, морин хуурын хичээл орно

Дуу хуурын орон Дундговь аймаг улс даяар нэрд гарсан уртын дуучид, морин хуурчдын уламжлалаа үеийн үед хадгалах бодлого баримталж байна. Үүний нэг жишээ нь  аймгийн Засаг дарга Д.Чандмань захирамж гарган Ерөнхий боловсролын дунд сургуулийн дуу, хөгжмийн хичээлийн хөтөлбөрт уртын дуу, морин хуурын  сургалтын цагийг нэмэгдүүлэх болов. Дуу хөгжмийн багш нарыг уртын дуу, морин хуурын сургагч багшаар бэлтгэн сургалтын чанарт хяналт тавьж ажиллахыг аймгийн Боловсрол, соёлын газарт үүрэг болгосон байна.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж