Хүн амын тоо цэгцэрчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Хүн амын тоо цэгцэрчээ

“Дундговь аймгийн хүн амын тоо 38,4 мянга болтлоо буурлаа” гэсэн мэдээ  олны чихэнд таагүй сонсогдсон юм. Уг мэдээ урьдчилсан байдлаар гарсан байв. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Тэрбишээс хүн амын тооллогын дүнг сонирхвол “Тэр тоо бол тооллогын хугацаанд аймгийн хэмжээнд гарсан тоологч нарын л тоолсон хуудсаар гарсан тоо. Манай аймгийн хүн ам нийслэлд ойр, Говьсүмбэр, Өмнөговь аймаг хооронд зорчих хөдөлгөөн тасардаггүй онцлогтой. Тийм болохоор яг тооллого явагдаж байгаа хугацаанд өөр аймаг, хотод олон мянган хүн зорчиж тэндээ тоологджээ. Энэ бүх тоо цэгцэрч 45 мянга 913 хүн тоологдлоо.  Манай 15 сумаас 2000 хүртэл хүн амтай таван сум, 2000-3000 хүртэлх хүн амтай долоон сум, 3000-аас дээш хүн амтай гурван сум байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1895, өрх толгойлсон эмэгтэй 2200 байгаа нь өмнөх оноос нэлээд өссөн, хүн ам зүйгн хувьд анхаарал татаж байгаа тоо юм.  Харин найм ба түүнээс дээш ам бүлтэй өрх, дөрвөөс дээш хүүхэдтэй өрхийн тоо нэлээд цөөрч гарлаа. Ер нь тэгээд манай аймгийн хүн амын шилжилт хөдөлгөөн ерээд оныхыг бодвол тогтворжсон. Цаашдаа аймгаасаа шилжих хөдөлгөөн багасч, шилжин ирэх хөдөлгөөн нэмэгдэх төлөв харагдаж байгаа” гэж ярилаа.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж