Хар тамхины наймаачдыг цаазлав

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Хар тамхины наймаачдыг цаазлав

Иранд энэ сарын 3-ны өдөр мансууруулах бодис наймаалж, тараасан хэргээр долоон хүнийг цаазаар авчээ.

Тэднийг Керманшах мужийн нэгэн шоронгийн хашаанд дүүжлэн цаазалсан гэж прокурор  Можтаба Малеки хэлэв. Эдгээр хүмүүсийн баривчлах үеэр тэднээс 5-100 кг героин ба мансуулуулах үйлчилгээтэй эм хураасан гэж Малеки өгүүллээ.

Орон нутгийн хуулиар 30 гр-аас илүүтэй мансууруулах бодис олдсон хүнийг дүүжлэн цаазлах ёстой. Иран энэ хэмжээгээ яг барьдаг ба өөр найман хүнийг мөн ийм хэргээр 1-нд цаазаар авсан тухай орон нутгийн телевиз мэдээлсэн байлаа.

Иранд хар тамхинаас гадна эх орноосоо урвасан, зэвсэгт дээрэм хийсэн ба эхнэр, нөхөртөө үнэнч байгаагүйн төлөө хүмүүсийн цаазалдаг хуультай. 1979 онд Исламын хувьсгал ялсны дараа Иран ийм хатуу хуультай болсон юм.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж