Д.Дэмбэрэл: Сонгогчид биднээс амласнаа биелүүлэхийг шаардаж байна | News.MN

Д.Дэмбэрэл: Сонгогчид биднээс амласнаа биелүүлэхийг шаардаж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл: Сонгогчид биднээс амласнаа биелүүлэхийг шаардаж байна

УИХ-ын Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
                                                                                                

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Ерөнхий сайд аа,
Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,
Хатагтай, ноёдоо

Улсын Их Хурлын намрын чуулган өндөрлөөд хоёр сар өнгөрлөө. Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн энэ хугацаанд сонгогчидтойгоо уулзаж, санал бодлыг нь сонсож, улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, хийх ажлаа сайтар эргэцүүлж цэгнэсэн байх гэж бодож байна.
Нийгмийн өнөөгийн амьдралд ололттой зүйл, бас анхаарууштай асуудлууд ч цөөнгүй байгааг та бүхэн анзаарсан байхаа.  
    Монгол улсын үндэсний орлого сүүлийн таван жилд 3 дахин нэмэгдэв. Энэ хэмжээгээр төрийн төсөв, үйлдвэрлэлийн цар хэмжээ өргөжин тэллээ. Мал аж ахуйн салбар хүнд хэцүү байгаа ч энэ онд нийт эдийн засаг төлөвлөсөн хэмжээнд буюу 8 хувиас давж өсөх боломжтой юм. Бидний найдлага тавьж буй эрдэс баялагийн үнэ ханш жилийн өмнөхийг бодвол өсөх хандлагатай байна. Стратегийн ач холбогдол бүхий шинэ орд газруудыг эзэмших, эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил Засгийн газрын түвшинд үндсэндээ хангагдаж байгааг ард иргэдэд мэдээлсэн. Эдийн засгийн цар хүрээ өсч мөнгөний урсгал, хөрөнгийн хэмжээ нэмэгдэхээр ирээдүй маань төсөөлөгдөж байна.
Баялаг хуримтлагдаж, төсөв санхүүгийн нөөц нэмэгдэхийн хэрээр түүнийг шударгаар хуваарилах зорилт, шаардлага тавигдах боллоо. Үүнийг ард түмний нийтлэг эрх ашигт бүрэн нийцсэн хэлбэрээр зохион байгуулах учиртай. Иргэдийн зүгээс үүнд оролцох, хяналт тавих эрмэлзэл ч өслөө. Зөвхөн бид ч биш гадаад  орнууд Монголын уул уурхайн баялаг нөөцийг тооцоолон манай орны эдийн засгийн хөгжлийн ирээдүйг эерэгээр төсөөлж байгаа нь тодорхой байна. Ийм үнэлэмж Монголын нэр хүндийг гадаад ертөнцөд өргөх төдийгүй бидэнд илүү санаачлагатай ажиллах таатай боломж олгож байгаа хэрэг юм. Нөхцөл байдал ийнхүү ивээж байхад бидний өөрсдийн мэдрэмж, санаачлага, ажил хэрэгч байдал дутагдаж байгаа нь үнээн.
Бид улс орны өнөөгийн тулгамдсан асуудлаар хаврын чуулган эхлэхийн өмнө тодорхой санал солилцсон. Энэ байдлаас Та бид юуны өмнө дараах асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.  
Нэг. Санхүү, эдийн засгийн хямралыг давах талаар Улсын Их Хурал, Засгийн газар багагүй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Ингэхдээ иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тодорхой хэлбэл, цалин, тэтгэвэрийн талаар авах арга хэмжээг хязгаарлан хойшлуулсан тал бий. Үүнийг ард түмэн, үүний дотор төрийн албан хаагчид, ахмадууд зөвөөр ойлгож хүлээцтэй хандаж ирсэн. Гэхдээ Улсын Их Хурал асуудлыг анхаарлын гадна орхилгүй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх талаар зохих тооцоо хийж 2010 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хуралд оруулахыг Засгийн газарт даалгасан тогтоол гаргасан билээ. Энэ тогтоолын дагуу ахмадын тэтгэвэрийг нэмэгдүүлэхийг эхний ээлжинд шийдвэрлэх шаардлагатай. Төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэх замаар төрийн албан хаагчдын цалинг ч нэмэгдүүлэх  арга хэмжээ авах нь зүйтэй.  
Цөөн хүн амтай Монгол орны хувьд хүн ам, гэр бүл хүүхдийг дэмжихэд төрийн бодлого идэвхтэй чиглэгдэх ёстой. Ингэж ч явж ирсэн. Та биднийг сонгогчидтойгоо уулзаж ярилцах үед ийм бодлогыг олон түмэн үргэлжлүүлэхийг хүсч байгаа нь харагдсан. Тиймээс гэр бүл хүүхдийг дэмжихэд нэмэгдэл хөрөнгө гаргах нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Ялангуяа амжиргааны түвшин доогуур, орлого багатай айл, олон хүүхэдтэй өрх, малчдад илүүтэй анхаарч туслах хэрэгтэй байна. Гэр бүл хүүхдийг дэмжсэн бодлогыг Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд та бүхэн дэмжинэ гэдэгт итгэж байна.
Монголчууд бидний сайн сайхан амьдрал хүн бүр ажилтай, орлоготой, эрүүл, амар тайван байх нөхцлийг бий болгосноор хангагдана. Улсын төсвөөс багагүй хэмжээний мөнгийг хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулж байна. 2010 оны хөрөнгө оруулалт, арга хэмжээнд 500 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Үүнээс гадна жижиг дунд үйлдвэрт 30.1 тэрбум, ажил хөдөлмөрийг дэмжихэд 20.6 тэрбум, “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 9.5 тэрбум, нийтдээ 60 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Түүнчлэн томоохон стратегийн ордуудад үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд Оюу толгойн төсөл гэхэд 2010 онд нэг их наяд төгрөгт хүрэх тооцоо гарч байна. Эдгээр хөрөнгийн зонхилох хэсгийг үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд ашиглаж чадвал ядуурлын үндэс болсон ажлын байрны хангамжид томоохон эргэлт гарах боломжтой. Хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмждэггүй тухай шүүмжлэлийг бид засах ёстой. Монголбанкны бодлогын хүү, Засгийн газрын бонд, иргэдийн хадгаламжийн хүүгийн бодлого иргэдээс үйлдвэрлэлд хөрөнгө оруулах сонирхлыг төрүүлдэггүй түвшинд байгааг эргэн харж, бодит эдийн засаг, экспортыг дэмжих бодлогын арга хэмжээг авах нь зүйтэй.  
Улсын Их Хурлаар 2010 оны төсвийг хэлэлцэх явцад илрүүлсэн нэмэгдэл эх үүсвэрийг Улсын Их Хурлын гишүүд зохисгүй хуваариллаа гэсэн шүүмжлэлд бид дүгнэлт хийж  эрх зүйн орчинд нийцүүлэн засах ёстой. Ер нь Улсын Их Хурал болон Засгийн газар, түүний байгууллагуудын үр ашиг багатай, үрэлгэн зардлыг бүхэлд нь хянаж үзэх шаардлагатай байна. Төсвийн тодотголоор энэ бүхнийг нухацтай авч үзэж нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн тулгамдсан хэрэгцээнд зохих хөрөнгийг шилжүүлэх бодолтой байна. Гэхдээ орон нутагт зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг хасах нь нэг талын туйлшрал болно гэдгийг ч бид зөв ойлгох нь чухал аа.  
Хоёр. Сүүлийн жилүүдэд малчид малаа өсгөж, тариаланчид арвин ургац хурааж эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа малчид, тариаланчид ард иргэдийг мах, хүнсний бүтээгдэхүүнээр хангаж ирсэн нь хямрал хүндрэлийг гэтлэхэд онцгой хувь нэмэр болсон. Гэвч мал аж ахуйд бидний урьдчилан тооцоогүй бэрхшээл тулгарах боллоо. Энэ салбарын доройтол эргээд эдийн засагт томоохон сөрөг нөлөө үзүүлэх учраас төрөөс нэмэлт арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Олон малчин малгүй боллоо. Эдүгээ 73 мянган малчин банкны зээлтэй, зээлээ төлөхөд бэрхшээлтэй малчин цөөнгүй байна. Зээлээ төлөх нь мэдээж, харин хүүг хөнгөлөх, хугацааг сунгах талаар би холбогдох банкны удирдлагуудтай тодорхой ярилцсан. Банкны зүгээс ч энэ талаар малчдад туслах боломжтой юм. Үйлдвэрлэлээ өргөтгөх, зудад алдсан хохирлыг нимгэлэх, малчдыг эхний ээлжид ажилтай, орлогын эх үүсвэртэй болгох талаар төрийн дэмжлэг хэрэгтэй болох нь бас харагдаж байна.  
Малчид нь эрүүл, мал нь даатгалтай байх баталгааг төрөөс олгох нь чухал. Мал аж ахуйг байгалийн эрсдлээс хамгаалах, малчид тогтвортой, баталгаатай ажиллах, амьдрах нөхцлөөр хангагдах учиртай. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлийг төдийлөн анхаарахгүй явж ирснээс мал аж ахуйн түүхий эд үнэгүйдэж, малчдын орлого хомсдох боллоо. Хаврын чуулганаар “Монгол мал” хөтөлбөрийг батлах болно. Энэ хүрээнд та бид олон асуудлыг ярилцан шийдвэрлэх боломжтой юм.
Гурав. Сонгогчид биднээс амласнаа биелүүлэхийг шаардаж байна. Энэ бол зүй ёсных. Бид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүний хөгжил сангийн хуульд заасан зориулалтаар энэхүү амлалтын мөнгийг олгохоор Засгийн газраас гаргасан тооцоог Улсын Их Хурлын гишүүд бид дэмжих боломжтой гэж үзсэн. Ашигт малтмалын орд газруудын ашиглалт, хөрөнгө оруулалтыг хэр хурдтай зохион байгуулахаас энэ асуудал бүхэлдээ шалтгаална. Оюу толгойг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах нь Монгол Улсын Засгийн газрын хариуцлагатай үүрэг гэж бид үздэг ээ.
Таван толгойн ордын нүүрс, манай орны төмрийн хүдэр, ураны нөөц, газрын тосны ашиглалт, эдгээрээс орох орлогыг төр бүрэн авахгүй байна гэсэн шаардлагад бид дүгнэлт хийх ёстой.
Статистикийн мэдээгээр өнгөрсөн жил 7.1 сая тонн нүүрс, 1.6 сая тонн төмрийн хүдэр, энэ оны эхний хоёр сард 1.1 сая тонн нүүрс, 300 мянган тонн төмрийн хүдэр улсын хилээр гарчээ. Эдгээр түүхий эдийн гадаад худалдааны үнэ өсч байгааг мэдэрч, тэр нь гадаад худалдааны гэрээнд тусгаж байна уу, татвар орлогоо бүрэн авч байна уу гэдгийг нарийвчлан тооцож хянан тогтоох хэрэгтэй байна.  
Зэсийн баяжмал ямар хэмжээгээр гарч буй, манай улс ямархуу нөөцтэйг та бид сайн мэднэ. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах талаар Улсын Их Хурлаас тодорхой шийдвэр гаргаж өгөхөөр төлөвлөж байна. Энэ төрлийн үйлдвэрлэл ихээхэн ирээдүйтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Уул уурхайг тойрсон дэд бүтэц, түүний дотор төмөр замын хөгжлийн стратегийг ч Улсын Их Хурал хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх болно.
Дөрөв. Өдгөө шударга ёсны үнэлэмж нь авилга, хээл хахууль, өнгө мөнгө, сонирхлын зөрчилд бүдгэрэн үнэгүйдэж сэтгэл зовоох болсныг төрийн бүх шатны байгууллага, улс төрийн нам хүчнүүд аль аль талдаа анхаарах хэрэгтэй болсон байна. Ямар хууль, яагаад хэрэгждэггүй билээ гэсэн асуултад хуулийг хэрэгжүүлэхдээ хууль хяналтын байгууллагууд шударга биш хандаж байна, мөн хүнд суртал байгаа нь үүний үндэс биш үү гэж иргэд сөргүүлэн асуудал тавьж байна. Мөн төрийн байгууллагын тогтолцоо чинь илүү зардалтай, хөдөлмөрчдийг чирэгдүүлдэг шүү дээ гэдэг. Энэ бүхнийг Улсын Их Хурлын гишүүд бид сонгогчдоосоо байнга сонсдог оо.
Орон нутгийн эрх мэдлийг дээрээ хэт төвлөрүүлснээр засаглалын дээд түвшинд хүндрэл учрах боллоо. Ихэнх аймгууд татаастай, сум, дүүрэгт төсөв хөрөнгө санхүүгийн эрх мэдэлгүй гэдгээр хариуцлагаас зайлсхийх, аймаг, нийслэл, тэр ч битгий хэл Засгийн газрыг давуулан Улсын Их Хурлаас хамгийн жижиг асуудлыг ч шаардахад хүрч байна. Орон нутагт байгалийн баялагийн орлогоос үлдээдэггүй, Иргэдийн хурлуудад өөрсдөө мэдэж хуваарилах хөрөнгө хомс, татвар хураах асуудлыг зөвхөн дээрээс зохион байгуулдаг зэрэг нь цөм дээд газрынх гэж заах болсныг эргэн авч үзье. Төсвийн хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн заалтууд болон төсвийн  тогтворжилтын хуулийг хэлэлцэхэд эдгээр асуудлын нилээд нь шийдвэрлэгдэх боломжтой юм.   
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай  хуульд өөрчлөлт хийхээр бэлдэж байна. Сонгуулийн ямар системийг сонгохын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо нь ямар байхыг илүү чухалд үзэж байна. Мөнгө цацсан алив сонгуулийн үр дүн иргэдийн итгэлийг бууруулах, төрийн болон намуудын нэр хүндэд нэн халтай нь ойлгомжтой юм. Мөнгө ба авилгыг хааж чадах хариуцлагын зөв тогтолцоо бүхий сонгуулийн чамбай хуультай болохыг бид зорих болно.
Тав. Ардчиллын үнэт зүйлсийг монголчууд бид дэвшүүлэн тавьж, хэрэгжүүлсээр байна. Нийгмийн хөгжлийн хүрсэн түвшингээ ч зөв үнэлэх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт нь манай орны хөгжлийн олон асуудлыг шийдэх боломжийг олгохоор байна. Эдгээр нэгэнт хүрсэн үр дүнг үл ойшоон, өнөөгийн зурвасхан бэрхшээлд бамбайлан тогтолцооны өөрчлөлтөд шахамдах нь нийгэмд тогтворгүй байдал үүсгэх сөрөг үр дагавартай байх талтай. “Алдыг аваад дэлэмийг нь” гэдэг ардын үгийг санаж энэ талаар нухацтай ярилцах ёстой. Хуримтлагдан буй нийгмийн баялгийг хуваарилахын төлөөх өрсөлдөөн, төрийн тогтолцооны тухай асуудал нь Үндсэн хууль, хуулийн хүрээнд л  шийдэгдэнэ. Ардчилал, зах зээлийн сонгосон зам дээр тууштай зогсож, дутагдал, гажуудлыг засах, бэрхшээлийг даван туулах асуудал мөн л эрх зүйн хүрээнд зохицуулагдана.   
Үндсэн хуулийн алив өөрчлөлтийг цэгцтэй, бүх ард түмнийхээ санаа бодолд тулгуурлан авч үзвэл зохино. Монголчууд төр, түүний тогтолцоонд ямагт буурь суурьтай хандаж, төрөө засаж ирсэн уламжлалтай. Юуны өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг гаргах болно.
    Улсын Их Хурлаас Засгийн газарт хариуцлага тооцох чадвар мөхөсдсөн гэгдэх ч, хамтарсан Засгийн газрын хүчийг бид хараахан гүйцэт амсаагүй, их зүйлийг хүлээж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөр, Үндсэн чиглэлийн биелэлтийг Засгийн газраас Улсын Их Хуралд хугацаанд нь оруулаагүй, Хууль тогтоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэлд Засгийн газраас өргөн барихаар тусгасан 64 асуудлын 37-г өргөн мэдүүлээгүй, Улсын Их Хурлын 6 тогтоолын 12 заалт биелэгдээгүй, өнөөдрийн бидний яриад байгаа Таван толгой, Төмөр замын хөгжлийн стратеги, 2010 оны Улсын төсвийн тодотгол зэрэг хаврын чуулганаар нэн тэргүүнд хэлэлцэх бодлогын асуудлуудыг одоо болтол Улсын Их Хуралд Засгийн газар оруулж ирээгүй байна. Бид ямар их хугацаа алдаж байгааг харж байна уу. Хоёр намын хамтарч байгуулсан Засгийн газар юм бол ажил нь хоёр дахин их, хариуцлага нь хоёр дахин өндөр байх ёстой. Засгийн газар мэргэжлийн түвшинд шуурхай ажиллах цаг  болсон гэж үзэж байна.
     Ямарч тохиолдолд Улсын Их Хурлын гишүүд бид гүйцэтгэх засаглалын ажлыг шүүрч, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулах нь Засгийн газрыг хариуцлагаас хөндийрүүлэхэд хүргэнэ.

Улсын Их Хурлын Эрхэм гишүүдээ,
Улсын Их хурлын энэ хаврын чуулган ачаалал ихтэй байх нь. Дээр хэлснээр бодлогын чанартай олон асуудал биднийг угтаж байна. Энэ хаврын чуулганд 28 багц асуудал оруулахаар төлөвлөсөн. Бас өмнө нь өргөн баригдсан зарим хуулийн төслүүд болон бусад асуудал нэмэгдэж, нийтдээ 100 шахам хууль, шийдвэрийн төсөл хэлэлцэхээр байна.  
Улсын Их Хурал гаргасан шийдвэрийнхээ гүйцэтгэлийг тооцох хэрэгтэй. Байнгын хороодод хэрэгжилт хангалтгүй байгаа хууль, тогтоолын жагсаалтыг гаргаж өгсөн. Ажлын хэсэг, байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүдийн идэвхитэй ажиллагааны үр дүнд тавьсан зорилтыг ханган биелүүлэх боломжтой гэж үзэж байна.
Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье.          

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-05 182.160.0.80

Бид Уянгааг дэмжиж байна үнэхээр сайн дэмживэл бидэнд хэрэгтэй УИХ цөөнхи хэдэн хүн энэ үйл ажиллагааг явуулж байна гэж үзэж байгаа бол ард нийтийн санал асуулга явуулаач ард түмэн төрийн үйл ажиллагааг дэмжиж байгаа бол огцруулахгүй гэсэн санал өгнө шүү дээ тэгээд л үнэн худал нь ялгарна 76 ЭРГҮҮ ЯМААНУУД АЙГААД ЧАДАХГҮЙ САЧИЙ НЬ ДУТНА Л ДАА

Avatar

Бид Уянгааг дэмжиж байна 2010-04-05 182.160.0.80

Бид Уянгааг дэмжиж байна үнэхээр сайн дэмживэл бидэнд хэрэгтэй УИХ цөөнхи хэдэн хүн энэ үйл ажиллагааг явуулж байна гэж үзэж байгаа бол ард нийтийн санал асуулга явуулаач ард түмэн төрийн үйл ажиллагааг дэмжиж байгаа бол огцруулахгүй гэсэн санал өгнө шүү дээ тэгээд л үнэн худал нь ялгарна 76 ЭРГҮҮ ЯМААНУУД АЙГААД ЧАДАХГҮЙ САЧИЙ НЬ ДУТНА Л ДАА

Avatar

Зочин 2010-04-05 202.170.85.9

urvagar tsatrait ene hun ih hurliin darga hiij chadahgyi l bainaargaguin erhend alba hachij bui ovgon dooyagaad ch nemergyi ih hurliig dargalsan bolj tsalin avch bayalag hurtej suugaa hun dee hoorhii chaavaas iim ch darga nartai baih gej boli doo

Avatar

Зочин 2010-04-05 203.91.114.3

1500000 бол дарга нарын 2 цагийн казиноний мөнгө дөө

Avatar

Зочин 2010-04-05 203.91.114.3

1500000-гаа өгөхгүй бол саналаа буцааж авмаар байна Наймаа бол наймаа шүү

Avatar

Зочин 2010-04-05 182.160.0.80

УИХ-ын 57 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа5 жилийн дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудалыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар СБаяр-т үүрэг болгосугай гэсэн заалт огт хэрэгжээгүй байна

Avatar

Зочин 2010-04-05 182.160.0.80

энэ төсөлтэй холбогдсон зарим урсгал зардал улмаар Менежментийн үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно гэсэн заалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна

Avatar

Зочин 2010-04-05 182.160.0.80

УИХ-ын 57 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа5 жилийн дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудалыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газар СБаяр-т үүрэг болгосугай гэсэн заалт огт хэрэгжээгүй байна

Avatar

Зочин 2010-04-05 193.225.200.93

Элбэгээ маш зөв үг хэлсэн

Avatar

хотын иргэн 2010-04-05 202.126.92.6

Дэмбэрэл даргаа малаа зүгээр л өсгөөд яах юм бэ Хэтэрхий өссөнөөс болж байгалийн тэнцвэр алдагдлаашд Байгаа малаа эрүүлэ байлгаж сүү мах ноолуур бусад түүхий эд сайн өгдөгөөр нь хөгжүүлэхгүй юм уу Нээх их малтай хэрнээ тэжээж чадахгүй хадлангаа ч авч чадахгүй ийм их залхуучуудтай монгол оронд малынхаа тоог л нэмэгдүүлнэ гээд хэрэггүй юм шиг санагдахын Даргаа

Avatar

e 2010-04-05 180.235.166.156

элбэгдорж төрийн хүүхэлдэй тэр хараат байдалд байгаа болхоор болж байгаа үйл явдалд үнэлэлт өгч чадахгүй эрх нь ч сэтгэл нь байхгүй асар том хоолны сав Чиний нөгөө сонгуулиар олон гарч ирж илтгэл маркын юм тавиад байдаг яасан Монголын ард түмэн өөрсдийн сонгосон хувь заяатайгаа эвлэрээд ходоодоо л борлуулаад байж байвал таарна дөө Тэртээ тэргүй сонгож ч чадахгүй сонгогдсон нь хийж ч чадахгүй тэгээд бас жагсаж ч тэмцэж ч чадахгүй Өнөөдрөөс хархад Монголчууд амьдралдаа нэн сэтгэл хангалуун сайхан л байгаа юм байна Бидний ирээдүй бол Төвд Өвөр монгол зэрэг шүү залуусаа Эх орон бол өнөөдрийн орлогоос чинь өнөөдрийн шороо тоостой өдрөөс чинь хямдхан гэдгийг бадлан харуулцгаалаа Бидэнд Төрийн дуулал бараг шаардлагагүй байх өө Оронд нь Төрийн шагналт зохиолч хөгчимчидөө нийлүүлж байгаад аятайхан ЭМГЭНЭЛИЙН ДУУ зохиох болждээ

Avatar

Demberei 2010-04-05 202.170.64.41

Дэмбэрэл даргаа засгийн газрын ажлаа хийж чадахгүй байгаа сайд нараа солиочээ СЛамбаа ЁОтгонбаяр гэх мэтээсээ салаачээ

Avatar

lady ga ga 2010-04-05 202.126.90.244

demberel guain tsaig holduulj bolohgui shuu toiron hureelegchdee

Avatar

çîðèã 2010-04-05 203.91.114.3

øàð ñýìæèëñýí ºâãºí ¿¿ ýíý Äýìáýý ãóàé ÷èíü

Avatar

DEMBERELD 2010-04-05 202.126.90.244

TA NAAD SUUDLAA ZUULHUUN TAVIJ UGUHGUI YU NASTAN GUAI

Avatar

Irgen 2010-04-05 202.170.85.6

Demberel darga tanaa
Ene uls orniig udirdaj bgaa uhaan muutai zuvhun ideh hool tuluvluj hunee belen mungu ugch hugjuuleh itgeltei erguu usan tolgoinuudaa ta buhen bolioch ee
Mongol huniig yos ulamjlalaas ni salgah avaas ene ulsad neg ch hun hugjihgui eee
Buduuleg yos surtahuungui ard irged ta nariig neg l udur tsagdaa tseregtei chini hamt hyadah bolno shuu
Uhaalag yos surtahuunlag bailgah bodlogo bolovsruuldag ch boloosoi tegvel ene uls chini hugjinu busuu
getel ta nar tahia hurtel hetsuu hund ayultai ued degdeeheigee duudan dalavchin doroo nuudag umguuldug hamgaaldag humuujuuldeg bhd 2say gariuhan tsoon hun amiig humuujuuleh tal deer sul bgaa ni haramsaltai emgeneltei
Huniig hucheer humuujuuldeggui yumaa surduulj ailgaj humuujsen hun surduuldeg ailgaj asuudliig shiiddeg humuus boldog ni shinjleh uhaand notlogdson bna
ta buhen arga ch ugui biz dee uursduu huuhen shuuhan albanii mungu ideh zergiig zugeer l bdg l zuil gej oilgoj ter tal deer hamtran ajillaj bui uudgui guzeenuud shuu de

Avatar

orgil 2010-04-05 182.160.22.140

ter bum ter bumaar ni l tusuvluud ter ni xaashaa ch orj baigaa ym bvv med nuguu gishvvn bvriin avsan niit 76 ter bum yu bolson beeee

Avatar

Зочин 2010-04-05 202.180.218.254

Õ¿íèèã äîðîìæëîîä õºëºº îëíî ãýâýë òýð õóäëàà

Avatar

Зочин 2010-04-05 202.180.218.254

Demberel baigaa ni Mongoliin turiig avch yavaa gehed er buruutahgyi dee Demerel tuldaa l iim egzegtei tsag yeiig eviig ni olood avaad yavaad baina sh de

Avatar

би 2010-04-05 202.179.20.130

Дэмбэрэл гуай чинь монголын үрсийг маш олон болгох гэж зүтгэж байгаа буянтай буурал байхгүй юу хэ хэ Саяхан залуу авгайгаас нь хүүхэд төрсөн гээ биз дээ хэ хэ Мундаг хөгшин байгаа биз 70 хүрч байж Суудлаа ч өгөхгүй аргагүй л дээтэр жаахан амьтан залуухан хатагтай 2 тоо юм үлдээх хэрэгтэй ш д Уг нь өөрийнх нь хөгшин гайгүйл торгууд самган байна лээ Эртүүд орос явахдаа дагуулаад явсан юм байна лээОрсын телевизээр гарч байсан Жаахан хөгшин л болохоос хэ хэ Залуу эхнэрээ дагуулаад явахгүй дээ

Avatar

ZAILAAD UGUUUUUUCH 2010-04-05 114.164.170.216

CHIMEEGUIHEN SHIG ZAILAAD UGTSGUU CHI DEMBEREL EE ENE OLON JIL NAAD SUUDALDAA SUUHDAA YAG YU HIIJ BUTEESEN BEEEEEE CHI ODOO ZUGEER z**l

Avatar

FACILITAS 2010-04-05 202.179.20.241

тамхинаас бүр мөсөн гарахыг хүсвэл … wwwsoftlasermn

Avatar

irgen1 2010-04-05 180.235.166.167

bur bodohoos l bur shal oi gutmaar ymaa

Avatar

irgen1 2010-04-05 180.235.166.167

zaawal imgej bj dahiad l mongo ogno ene ter gj balai ym yrihaa bolioch zugeer l zailj blno sh dee yasan arai idej duusaagui l bn u icheech ydarsan ard irgedee ingej mongoor huurch zugeer l chiher ogie minii duu nadad nadhaa ogchih gj bgaa ym shig dord uzehee boliochee bodohoos l dotr haranhuilj bn shal dampuu uur hurmeer eleg zurh emtermeer bn arai denduu gehed arai l doromjilj bga ym bish uu 76 darhan erhee medeed doroi irgedee daramtalsan erhem gishuudee ain

Avatar

irgen1 2010-04-05 180.235.166.167

zaawal imgej bj dahiad l mongo ogno ene ter gj balai ym yrihaa bolioch zugeer l zailj blno sh dee yasan arai idej duusaagui l bn u icheech ydarsan ard irgedee ingej mongoor huurch zugeer l chiher ogie minii duu nadad nadhaa ogchih gj bgaa ym shig dord uzehee boliochee bodohoos l dotr haranhuilj bn shal dampuu uur hurmeer eleg zurh emtermeer bn arai denduu gehed arai l doromjilj bga ym bish uu 76 darhan erhee medeed doroi irgedee daramtalsan erhem gishuudee ain

Avatar

Irgen 2010-04-05 202.126.91.30

Oyutolgoin gereeg yagaad ashigtai gej uzeed bga um be Ard tumnii dund sanal asuulga yavuulaach ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж