Ч.Сангарагчаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаагийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Тагнаж чагнасан хэргээр  он дамжин Улсын  Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд  шалгуулж буй  АТГ-ын дарга Ч.Сангарагчаад холбогдох  эрүүгийн хэргийг тус албанаас   өчигдөр нийслэлийн Прокурорын газрын  хяналтад шилжүүлжээ. Тэрбээр гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчин  Хяналт дүн шинжилгээний албаны дарга Б.Батсайхан, Мөрдөн байцаах албаны дарга асан Э.Амарбат нарын өрөөнд хууль бусаар чагнах төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр хэрэгт татагдсан юм. Уг хэрэг өнгөрсөн онд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байв.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж