Сүхбаатарын талбайд жагсагчид цугласаар байна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд жагсагчид цугласаар байна

“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос зохион байгуулах жагсаалд нэгдэхээр иргэд Сүхбаатарын талбайд цуглаж байна. Одоогоор 300 гаруй иргэн цуглаад байна. Хэдийгээр “Миний монголын газар шороо”, Монголын багш нарын холбоонынхан энэхүү жагсаалд оролцохгүй хэмээн өчигдрөөс эхлэн албан ёсоор мэдэгдсэн ч жагсаал өргөн хүрээг хамрах төлөвтэй байгаа юм. УИХ-ыг тараах, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох зорилготой энэхүү жагсаал морин цаг буюу 11.40 цагт эхэлнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж