
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ч.Галсангийн уран бүтээлийг судлахаар БХИС-ын герман хэлний багш Р.Онон шинэ он гарсны дараахан Герман улсыг зорьжээ. Монгол зохиолчийг судлахаар Германыг зорих болсон шалтгаан нь зохиолч Чинагийн Галсан нь герман хэлээр зохиол бүтээлээ туурвиж, Европын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлсэн юм. Мөн зохиолч Ч.Галсан нь герман хэлт уран зохиолчдын дээд шагнал Шамиссогийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Залуу судлаач Р.Онон Германд зургаан сар амьдарч Ч.Галсан зохиолчийн герман хэл дээрх бүтээлүүдийг судлах юм байна.
Г.Даша