Нефтийн олборлолтоор дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Нефтийн олборлолтоор дээд амжилт тогтоов

Орос 2010 оны арваннэгдүгээр сард нефть олборлолтын өөрийн дээд амжилтаа эвдэж, өдөрт дунджаар 10,24 сая баррель олборлож байлаа хэмээн  Bloomberg агентлаг мэдээлэв. Тэр нь Зөвлөлт 1991 онд задарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Өнгөрсөн жилд өдөртөө дунджаар 10,15 сая баррель нефть олборлож байсан нь өмнөх жилийнхээсээ 2,2 хувиар давжээ. Арванхоёрдугаар сард олборлолт бага зэрэг буурч, өдөрт 10,18  сая баррелийг гаргажээ. Саудын Араб өнгөрсөн сард нэг өдрийн олборлолт нь  8,25 сая баррель байсан гэж тус агентлаг тэмдэглэв.

Зөвлөлтийн нефть олборлолтын дээд амжилт нь 1987 онд 11,48 сая баррель нефтийг өдөрт олборлож байсан явдал юм. Гэхдээ Bloomberg тэр дээд амжилтыг Оросын нутгаас уу эсвэл Зөвлөлтийн бүх нутгаас уу гэдгийг тайлбарласангүй. Байгалийн хийн Оросын үйлдвэрлэл нь өнгөрсөн онд 12 хувиар өсч, 650,3 тэрбум шоо метр болжээ. 

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж