
“Time” сэтгүүлийн оны хүн Марк Зукербергийн хувьд энэ нь дарамт ч болж мэдэхээр байна. Учир нь хөрөнгө оруулагчдын тоо 499-өөс давсан тохиолдолд компаниуд олон нийтэд санхүүгийн бүх тайланг нээх ёстой байдаг юм. Хэдийгээр “Goldman Sachs”-ыг нэг хөрөнгө оруулагч гэж тооцох ч банкны зүгээс үүнээс хавьгүй олон хөрөнгө оруулагчаас мөнгө босгох юм.
“Facebook-т олон мянган үйлчлүүлэгч хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхой байна. Гэхдээ үүнийг SEC хэрхэн хүлээж авах нь эргэлзээтэй. Миний бодлоор Facebook энэ оны эхний хагаст олон нийтэд санхүүгийн тайлангаа дэлгэх огноог зарлах болов уу” гэж “Ironfire Capital” компанийн албан тушаалтан Эрик Жэксон хэлж байна.
Харин “Facebook” болон “Goldman”-аас энэ талаар ямар нэг мэдэгдэл хийхээс татгалзсан байна. Тус олон нийтийн сүлжээ 500 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд үйл ажиллагаа удааширч байгаа шинж илрээгүй байна. Компанийн зүгээс саяхан “Hot Potato” гэх олон нийтийн сайтыш 10 сая ам.доллараар худалдан авсан гэх мэдээлэл байна. 2010 онд “Facebook” болон “Google” хамгийн их хандалттай вэб сайтуудаар тодорсон юм.