Говь-Алтай аймаг мал сүргийн хорогдолгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймаг мал сүргийн хорогдолгүй байна

Говь-Алтай аймагт өнгөрөгч 2010 онд нийт мал сүргийн 66,9 хувь нь онд орсон хэдий ч сүүлийн үед хүйтний эрч эрс чангарч өдөртөө 20 хэмээс доошгүй хүйтэрч байгаа нь малчдаас малаа онд бүрэн оруулах өндөр хариуцлагыг шаардаж байна. Зарим сумдын малчид зуднаас үлдсэн цөөн тооны малаа нийлүүлэн суурилж, ээлжээр хариулдаг болсон аж. Хөхморьт сум энэ онд 42 мянга 900 мал өвөлжиж байгаа бөгөөд 21 мянга , Баян-Уул сум 78.6 мянган  малаас 44.2 мянган нь төллөх мал өвөлжиж байна. Одоо эдгээр сумын мал сүрэг нь хорогдолгүй, тарга тэвээрэг сайтай байна.

Б.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж