Шилдэг оюутан шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Шилдэг оюутан шалгаруулжээ

Баянхонгор аймгийн Ардчилсан  намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбооныхон шилдэг оюутан шалгаруул­ах ёслол өнгөрсөн долоо хоногт боллоо.

Тус аймгаас төрөн гарсан улс төр, бизнесийнхэн энэхүү ёслолын ажиллагаанд оролцож, шилдгээр шалгарсан оюутнуудад нэг сая, шилдгийн шилдгээр шалгарсан нэг оюутанд нэг сая таван зуун мянган төгрөгийн шагнал гардуулсан юм.

Баянхонгор аймгийн Шилдгийн шилдэг оюутнаар Цагдаагийн академийн сонсогч М.Уранцэцэг шалгарсан бол урлагийн салбарын шилдэг оюутнаар СУИС-ийн оюутан Ж.Номгонмаа, Нийгэм Хүмүүнлэгийн салбарын шилдэг оюутнаар нь ЭМШУИС-ийн оюутан Г.Дүүрэнбилэг, Сурлагын шилдэг оюутнаар Мэдээлэл Технологийн сургуулийн оюутан Д.Жамсрандорж, МУИС-ийн оюутан Б.Өнөрмөнх, Баянхонгор аймгийн Ардчилсан Намын нэрэмжит Шилдэг бүтээлч оюутнаар ШУТИС-ийн оюутан Б.Өлзийбат нар тус тус шалгарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж