Ерээд оны залуусын дунд хит болж байсан олон дууг амилуулан тухайн үедээ өөрсдийн гэсэн өнгө төрхийг сонсогчдынхоо дунд бий болгож чадсан хамтлаг бол “Сүнс”. Уран бүтээлээ туурвихаа болисон учраас үзэгч фэнүүд нь бараг тэднийг мартаж байгаа. Тэд хаана юу хийж яваа бол гэж хааяа сураг ажиг сонсож суудаг бололтой. Хамтлагийн ахлагч Лхагваагийн хувьд “Max family” дуу бичлэгийн студийг байгуулсан ч бас л дорвитой уран бүтээл хийхгүй байгаа. Харин төв бассейний хоёрдугаар давхарт байрлах өөрийн дуу бичлэгийн студидээ охидуудтай архи ууж, шоуддаг гэсэн мэдээ чих дэлсэх болжээ. Хэдхэн жилийн өмнө эхнэр хоёр хүүхдээсээ салсан дуучин Лхагваа ганцаардаж байгаа бололтой.