
Түүнчлэн Этиопын 35-40 цагаач сууж явсан завь Лахж мужийн ойролцоо живжээ. Тэдний дунд хүүхэд, эмэгтэйчүүд олон байсан гэж Йемен мэдээлж байна. Сураггүй болсон иргэдийг хайх ажиллагаа явагдаж байна. Улс орны эдийн засгийн хүндрэл, дайнаас болж Африкийн иргэд Йемен рүү олноор дүрвэдэг. Далайг завиар гатлах аялал асар аюултайг үл харгалзан жил бүр олон мянган хүн Арабын хойг руу явдаг гэж НҮБ мэдээлж байна.
Э.Очирт