KinEmote: гарынхаа хөдөлгөөнөөр удирдана

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

KinEmote: гарынхаа хөдөлгөөнөөр удирдана

kinemote

Microsoft Xbox360 консолидоо зориулан
гаргасан Kinect хэмээх хүний үйл хөдлөлийн консолийг удирдах дохио
болгон хөрвүүлдэг төхөөрөмж нилээн амжилт олоод байгаа. Хүн ямар ч
нэмэлт багаж ашиглалгүй ингэж консолид байгаа тоглоом, контентоо
удирдана гэхээр үнэхээр сонирхолтой. Энэ төхөөрөмжийг янз бүрээр үндсэн
зориулалтаас нь өөрөөр ашиглах хакууд гарсаар байгаа билээ.

 

Гэхдээ Xbox 360-тай л биш бол хүмүүс
зүгээр сонирхож гайхахаас цаашгүй. Харин саяхан гарсан KinEmote нь энэ
байдлыг үгүй болгожээ. KinEmote-ийг ашигласнаар хүмүүс өөрийн гарын
хөдөлгөөнөөр Boxee болон XBMC media center болон бусад Windows-ын ямар ч
програмыг удирдах боломжтой болсон юм байна. Хэдхэн жилийн өмнө зөвхөн
зөгнөлт кинонд гардаг байсан зүйлүүд одооноос биелж байх шиг байна даа.
Дараах видеоноос хэрхэн гараараа удирдаж байгааг нь үзээрэй.

 Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж