
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2010 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болсон дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн. Тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт. Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар маргаан гарсан тохиолдолд Сонгуулийн тойргийн хороо нь тухайн маргааныг эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан нь сонгогч, сонгогдогчийн шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хөндөж байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг дээрх хуралдаанаас гаргасан юм.
Цэцийн энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал 2010 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж тогтоол гаргажээ.
Энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан маргааш болно.
Б.Алт