
Тэмцээний эхний өдөр хүчирхэг бүрэлдэхүүнтэй Серби, Казахстаны багууд хүч үзлээ. Девисийн цомын тэмцээн анх удаа түрүүлсэн Сербийн багийн ахлагч Новак Жокович, цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан Ана Иванович гэсэн бүрэлдэхүүнтэй Сербиуд Ярослова Шведова, Андрей Голубев нарын бүрэлдэхүүнтэй Казахстаны багийг буулган авахад хүндрэл гарсангүй. Ана Иванович хоёр сет дараалан 7-6; 6-1 харьцаатай ялалт байгуулсан бол дэлхийн чансааны №3 Новак Жокович 3-6; 6-3; 6-1 харьцаагаар ялалт байгуулж, хэсгийн эхний хожлоо авсан байна. Холимог хосын тоглолтод ч Сербийн хос 7-6; 6-4-өөр Шведова, Голубев нарыг хожиж, тэмцээний гараагаа амжилттай хийлээ. “А” хэсэгт багтсан тэд дараагийн тоглолтоо өнөөдөр орой эзэн орон Австралийн багийн эсрэг хийх юм.
Score Studio