“Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар мэдээлэл хийлээ

Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс Монгол” хамтран “Эрдэнэс Тавантолгой”-н асуудлаар өнөөдөр  мэдээлэл хийлээ. “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулах  Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар  Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ажиллаж байгаа бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар уг ажлын хэсэгт ажиллаж байгаа юм байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийг албан ёсоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд байгуулсан бөгөөд уурхайгаас олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн болжээ. Мөн иргэдэд тараах хувьцаа болон хөрөнгө оруулалтын талаарх асуудлаар тайлбар хийсэн байна.

Ж.Ням
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж