
“UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs-2011” наадмын бүртгэл дуусахад хэдхэн хоног үлдээд байна. Тус наадамд оролцох хүсэлтэй хүмүүсийг энэ сарын 15-ныг хүртэл бүртгэж, нэгдүгээр шатны шалгаруулалт эхлэнэ. Харин энэ жилийн хувьд шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй байгаа гэнэ. Учир нь наадмын ерөнхий шүүгч Д.Жаргалсайхан албан ёсны чөлөө авсан байна. Тэрбээр “Чингис хаан” хамтлагийн 20, “Соёл эрдэнэ” хамтлагийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаа учир уран бүтээлийн ажил ихтэй, завгүй байх аж.
М.Урин