Шилдэг дуучинг хоёр сая төгрөгөөр шагнана

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Шилдэг дуучинг хоёр сая төгрөгөөр шагнана

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нэрт хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны мэндэлсний 80 жилийн ойл зориулсан “Г.Дарамзагдын нэрэмжит олон улсын мэргэжлийн дуулаачдын III уралдаан”-ыг зохион байгуулах гэж буй талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл тус уралдааны ялагчыг энэ сарын 17, 18, 19-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тодруулах гэнэ. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, мэргэжлийн дуучид болон дуулаачийн мэргэжлээр их дээд сургуульд суралцаж буй оюутнууд оролцох юм.

    Уралдааны нэгдүгээр байрт шалгарсан дуучинд хоёр сая төгрөг, хоёрдугаар байрт сая таван зуун мянга, гуравдугаар байрт найман дуун мянган төгрөгөөр тус тус шагнах юм байна.

    М.Урин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж