
Харамсалтай нь, тэд эхэлж хаалгандаа гоол алдах шалтгааныг өөрсдөө бий болгож Аргенитний шигшээн жигүүр Анхель Ди Марияг торгуулийн талбайдаа алдаа гарган зогсоосон байна. Ингээд торгуулийн цохилтыг Криштиан Роналду амжилттай гүйцэтгэж, тооны харьцааг нээсэн байна. “Реал”-ын бас нэг “хүчин зүйл” Месут Озил наймхан минутын дараа Жозе Моуриньог баярлуулж, тооны харьцааг 2:0 болгосон байна. Харин “Реал Мадрид”-ын бүтээгдэхүүн Даниэль Парехо талбайн эздийн хүсэн хүлээсэн гоолыг Икер Касильясын хаалганд хийж, зөрүүг ойртуулсан байна. Цагтаа Английн клубт хүчин зүтгэж явсан 21 настай энэ залуу 2009 онд “Реал”-ын мэдлээс гарч, “Хетафе”-д ирсэн юм. Дахиад ганц гоол алдахад л “Барселона”-гаас оноогоор тасрах аюулд орох гээд байсан “Реал”-аас Криштиан Роналду багаа аварч байраа солиод 12 минут өнгөрч байхад тооны харьцааг эргээд хоёр гоолын зөрүүтэй болгожээ. 76 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Кака энэ улирлын анхны тоглолтдоо оролцож, цөөн хэдхэн минутыг талбай дээр өнгөрүүлсэн ч түүнийг гарч ирснээс 10 ч хүрэхгүй минутын дараа баг нь дахин гоол алджээ. Урагвай хөлбөмбөгч Альбин тооны харьцааг 3:2 болгон ойртуулсан юм. Гэвч энэ гоол Мадридын дербигийн сүүлийн гоол болж, энэ тоглолтод “Реал Мадрид” 3:2 харьцаатай 14 дэх ялалтаа байгуулснаар хүснэгтийн хоёрдугаар байрт “Барса”-гаас хоёр оноо дутуу хэвээр бичигдлээ.
М | Клуб | Тоглолт | Хожил | Тэнцээ | Хожигдол | Гоол | Оноо |
1 | БАРСЕЛОНА | 17 | 15 | 1 | 1 | 53-10 | 46 |
2 | РЕАЛ МАДРИД | 17 | 14 | 2 | 1 | 42-14 | 44 |
3 | ВИЛЬЯРРЕАЛ | 17 | 11 | 3 | 3 | 32-14 | 36 |
4 | ВАЛЕНСИЯ | 17 | 9 | 4 | 4 | 26-20 | 31 |
5 | ЭСПАНЬОЛ | 17 | 9 | 1 | 7 | 19-24 | 28 |
6 | АТЛЕТИКО | 17 | 8 | 3 | 6 | 27-19 | 27 |
7 | ХЕТАФ | 17 | 8 | 2 | 7 | 28-25 | 26 |
8 | АТЛЕТИК | 17 | 8 | 1 | 8 | 26-29 | 25 |
9 | МАЛЬОРКА | 17 | 7 | 3 | 7 | 19-20 | 24 |
10 | СЕВИЛЬЯ | 17 | 7 | 2 | 8 | 22-27 | 23 |
11 | РЕАЛ СОСЬЕДАД | 17 | 7 | 1 | 9 | 23-28 | 22 |
12 | ДЕПОРТИВО | 17 | 5 | 6 | 6 | 15-20 | 21 |
13 | ЭРКУЛЕС | 17 | 5 | 4 | 8 | 18-25 | 19 |
14 | РАСИНГ | 17 | 5 | 4 | 8 | 13-23 | 19 |
15 | ОСАСУНА | 17 | 4 | 5 | 8 | 15-21 | 17 |
16 | МАЛАГА | 17 | 5 | 1 | 11 | 22-36 | 16 |
17 | ЛЕВАНТЕ | 17 | 4 | 3 | 10 | 19-28 | 15 |
18 | САРАГОСА | 17 | 2 | 7 | 8 | 16-28 | 13 |
19 | АЛЬМЕРИЯ | 17 | 2 | 7 | 8 | 15-27 | 13 |
20 | СПОРТИНГ | 17 | 2 | 6 | 9 | 14-26 | 12 |
Score Studio