Дэлхийг тойрон аялсан ном эргэн ирлээ | News.MN

Дэлхийг тойрон аялсан ном эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Дэлхийг тойрон аялсан ном эргэн ирлээ

“Алтан-Өд” 2009 наадмын тэргүүн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн “Диваажингийн хоригдлууд” ном уншигчдын хүсэлтээр дэлхийг тойрох аялалд гараад хэдийнэ 11 сарын нүүр үзжээ. Энэ хугацаанд тус ном дэлхийн долоон улсаар “аялж”, ойролцоогоор 60-аад уншигчийн гар дээр очих замдаа агаарын болон усан тээвэр, хар замаар чамгүй хол замыг “туулсан” аж.  Өнгөрсөн жил Улаанбаатар хотын 50 гаруй уншигчийн гар дээр айлчлан очиж, аялалаа эхэлж байсан энэхүү ном дэлхий тойрох урт аянаасаа саяхан эргэн иржээ. Уншигчдийн санаачилга, захиалгаар ийм нэгэн сонирхолтой аялалд гарсан “Диваажингийн хоригдлууд” ном гараас гарт, улсаас улсад дамжин явах хугацаандаа уншсан хүн бүхнийхээ гарын үсэг, дурсгалын үгсийг хадгалан үлдээх дурсгалын дэвтэртэй болоод амжсан байна. Энэхүү дэвтэрт айлчлан очсон тухайн улс оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд сэтгэлийнхээ үгийг дурсамж захиастайгаа хамт зохиогчид хандан бичин үлдээжээ. “Цорын ганц ширхэг ном ийнхүү олон уншигчийн гар дамжин, урт замыг туулан аялж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй тул аялагч номыг гар дээрээ авч унших сонирхолтой хүн тун олон байлаа. “Ном маань замдаа шуудангийн бүртгэлийн алдаанаас болж төөрч будилах тохиолдол чамгүй гарч байсан нь зарим нэгэн захиалгыг цуцлахад хүргэсэн нь харамсалтай” гэж зохиогч бүсгүй ярьсан юм.

Б.Анхаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Çî÷èí 2010-04-05 202.170.82.31

Øàë òýíýã íîì áëýý ø äýý

Avatar

Зочин 2010-04-05 202.55.191.37

их сонирхолтой үйл явдал бна шүү энэ ажлыг сэдсэн хүнд талархмаар санагдлаа

Avatar

Deegii 2010-04-05 202.55.191.37

Boloroodoo bayar hurgii delhii toiroh nomiig chin gar deeree avch chadaagui ni jaahan haramsaltai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж