
2011 оныг Архангай аймаг нийгмийн эрүүл мэндийг дэмжих, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх жил, Булган аймаг иргэдийн оролцоо-ил тод байдлыг өргөтгөх жил, Говь-Алтай аймаг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх жил, Дорнод аймаг төрийн дэмжлэг- иргэдийн амьжиргааг сайжруулах жил, Дундговь аймаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил, Завхан аймаг байгаль орчин, аялал жуулчлалыг дэмжих жил, Орхон аймаг өрхийн амьжиргааг дэмжих жил, Өмнөговь аймаг их бүтээн байгуулалт, хөгжлийн жил, Сүхбаатар аймаг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил, Төв аймаг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил, Увс аймаг хөдөөгийн хөгжлийг дэмжих, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх жил, Ховд аймаг их бүтээн байгуулалт, эрчимтэй хөгжлийн жил, Хөвсгөл аймаг иргэнд нээлттэй тунгалаг засаглал бий болгох жил, Хэнтий залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил, Улаанбаатар хот хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жилээр тус тус зарлаад байна.