Баярын үеэр 280 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Баярын үеэр 280 хүн эрүүлжүүлэгджээ

Дорнод аймгийн Цагдаагийн газар 2010 оны 12 дугаар сарын 25-аас 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэх ёс журам, хэв журмын эргүүл, эмч, цагдаа, онцгой объектуудын гэрээт цагдаа, дотоодын цэргийн харуул хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, хяналт тавин ажилласан байна.

Энэ үеэр гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг авч үзвэл иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг 7, хулгай 5, дээрэм 4, зам тээврийн осол 2, бусад 6, захиргааны шинжтэй мэдээ, мэдээллээс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 50, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон 13, цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцсэн 7 тус тус гарсан байна. Олон нийтийн газар биеэ авч явах чадваргүй 280 хүнийг эрүүлжүүлсэн байна. Тус аймагт нийгмийн хэв журам зөрчсөн, бүлэг бөөгнөрөл, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсээгүй нь сайшаалтай ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн тоо 60 гаруй, иргэдээс ирсэн дуудлага 10 гаруй нэмэгдсэн байна гэсэн харамсалтай тоо гарсан байна. Иймд иргэд олон нийтийг баярыг хэт хавтгайрсан архидалтгүй, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг цагдаагийн газраас анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж