“Крeдит Монгол”-ын арван жилийн ой болно

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

“Крeдит Монгол”-ын арван жилийн ой болно

 “Крeдит Монгол”  банк бус санхүүгийн байгууллага Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтран тус холбооны гишүүн аж ахуйн нэгж байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээг шуурхай хүргэж хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ жилийн тавдугаар сард банк бус санхүүгийн байгууллагын арван жилийн ой болж байгаа. Бизнес эрхлэгчдийг дэмжих ийм санаачлага гаргаж байгаа тэдний ойдоо зориулан зохион байгуулж буй ажлуудын нэг аж.
Монголын хамгийн анхны банк бус санхүүгийн байгууллага болох Крeдит Монгол  ББСБ нь 1999 онд үүсгэн байгуулагдсан. Хот хөдөөгийн нийт 10 салбартай тус ББСБ нь 2004 оноос хойш жил бүр Монгол улсын шилдэг ББСБ-аар шалгарч байгаа бөгөөд өөрийн орон нутгийн бизнeс эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст бүх төрлийн зээлийн үйлчилгээг тогтмол хүргэж байгаа аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж