“Гэртээ ганцаараа” киноны од ганц бие болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

“Гэртээ ганцаараа” киноны од ганц бие болжээ

“Гэртээ ганцаараа” киноны адтай бяцхан хүүгийн дүрээрээ алдаршсан жүжигчин Macauley Culkin найман жил үерхсэн найз бүсгүй Mila Kunis-ээс салсан тухайгаа албан ёсоор зарлажээ. Хосууд 2002 оноос эхлэн хамтдаа байсан ба энэ зунаас эхлэн салах тухайгаа ярилцаж эхэлжээ. Хэдийгээр хэдэн сарын өмнө салсан ч Mila Kunis-ын тоглосон “Black Swan” киноны нээлтийг өнгөртөл энэхүү мэдээг нууцлахаар шийдсэн байна.

Mila уг дүрээрээ томоохон кино наадмуудаас шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртээд байгаа ба Оскарт ч нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаад байгаа юм.

“Би гэр бүл үүсгэх хараахан болоогүй байгааг мэдэрсэн. Би хэтэрхий хувиа хичээсэн зан гаргаж байгаа байж магадгүй. Гэхдээ л би одоохондоо гэрлэх цаг болоогүй гэдгийг зөнгөөрөө мэдрээд байна. Би хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болно. Харин тэр үед намайг болон хүүхдийг маань хайрлаж халамжлаад явж чадах тийм л хүн надад хэрэгтэй” хэмээн Mila ярьжээ.

Харин жүжигчин Macauley Culkin-ы хэвлэлийн төлөөлөгч “Энэ бол эв найрамдалтай салалт. Тэд дотны найз хэвээр үлдэнэ. Энэ салалтаас болж хэн нэг нь сэтгэлийн шархтай үлдээгүй. Тэд зөвшилцөсний үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргасан. Энэ бол тэдний хамтын шийдвэр байсан” хэмээн мэдэгдсэн байна.

Өдгөө 30 нас хүрээд байгаа Macauley Culkin ийнхүү ганц бие залуу боллоо.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж