“Гал урсгал” бүлгэм байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

“Гал урсгал” бүлгэм байгуулагдлаа

Утга зохиол, нийгмийн салбарт хамтран ажиллахаар санаа шулуудсан хэсэг уран бүтээлч, багш, нийгмийн ажилтан залуусын төлөөлөл саяхан “Гал урсгал” бүлгэмийг байгуулжээ. зохиолч Х.Болор-Эрдэнэ, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, яруу найрагч Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ц.Эрдэнэбаатар, Б.Болорцэрэн, багш Р.Отгончимэг, сэтгүүлч Б.Эрдэнэцогт, Б.Пунцагболд тэргүүтэй залуусын санал нэгдэн байгуулагдсан энэхүү бүлгэм нь өсвөрийн хүүхэд багачууд, залуу уншигчдын оюуны эрэлт хэрэгцээтэй байгаа орон зайг нөхөх, тэдгээрийн утга зохиол, нийгмийн салбарт дутагдаж байгаа идэвхийг сэргээх тал дээр үйл ажиллагаагаа чиглүүлэх гэнэ. Мөн дунд сургуулиудын уран зохиол, нийгмийн ажилтнуудтай холбоо тогтоож, хүүхэд залуусын хүсэл сонирхол дээр тулгуурласан утга зохиол, яруу найргийн дугуйлан, лекцүүдийг тогтмол зохион байгуулж байх тал дээр эдгээр уран бүтээлчид санаа тавих юм байна. “Хүүхэд залуусын оюун санаа хэт электронжиж байгаа энэ цаг үед уран зохиолоо аврах, нийгэм олон нийтийн салбарт хувь хүн чухал хэрэгтэй болохыг ирээдүйн монголчууддаа ойлгуулах цаг болсон” хэмээн “Гал урсгал” бүлгэмийнхэн өгүүлж байна.
Б.Анхаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж