
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрхэнд халдсан зүйл, заалт оруулсан нь ямар учиртай юм бэ?
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль байнга өөрчлөгдөж байдаг. Дөнгөж хэрэгжиж эхэлж байгаа үед муу, сайн гэсэн дүгнэлт бүү хийгээч гэж уриалмаар байна. Байнгын хорооны хэлэлцүүлэг маш чансаатай болох ёстой. Сэтгүүлчид байхгүй үед тухайн асуудлаар гишүүд ул суурьтай ярьдаг. Тиймээс хуулийг сайн болгох үүднээс дээрх заалтуудыг оруулсан. Байнгын хорооны хурлыг ажил хэрэгч болгох нь зөв гэдэг үүднээс хаалттай болгох заалт оруулсан. Энэ хуулиар хэсэг яваад үзье. Болохгүй бол өөрчлөх боломж бий.
-Байнгын хорооны хурал дээр хэлэлцүүлгийн чанар муу байгаад сэтгүүлчид ямар хамаатай юм бэ. Гишүүдэд өөрсдөд нь хариуцлага тооцох ёстой юм биш үү?
-Сэтгүүлчид байлцсан хэлэлцүүлэг, сэтгүүлчид орж ирээгүй хэлэлцүүлэг хоёр шал өөр болдог. Гишүүд асуудлынхаа гүн рүү орохоос илүү иргэдэд таалагдах гэж улс төрийн тоглолт хийдэг. Тоглолт хийхээс илүү асуудалд мэргэжлийн үүднээс хандаж, ажил хэрэгч байдлаар хуралдах боломжийг бүрэлдүүлэх ёстой. Улс төрийн тоглолт хийх эрх нь УИХ-ын чуулганы хуралдаанд нээлттэй үлдэж байгаа.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин