Сайн хэрнээ муу зүйлс

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Сайн хэрнээ муу зүйлс

Таны хэрэглэх дуртай, хэрэглэдэг зүйл заримдаа муу талтай байх нь бий. Гэвч муу гэдгийг нь мэдсээр байж та хэрэглэсээр л байна. Бид бүгд л ингэдэг. Согтууруулах ундаа, тамхи гэх мэт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг ч бидний хэрэглэхгүй байж чаддаггүй арван зүйлийн жагсаалтыг гаргалаа.
Шар айраг
Саяхны нэгэн судалгаа шар айргийг тохируулан хэрэглэвэл зүрх судасны үйл ажиллагаа сайжирдаг болохыг харуулсан юм. Хэдийгээр сайн мэдээ боловч хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
Уур хилэн
Уур бухимдлаа тайлж, тэсэрч байх нь эрүүл мэндэд сайн гэдэг. Бухимдлаа ил гаргахгүй дотроо хорссон, түгшсэн, таагүй байдлаас аль болох хурдан гарах нь чухал. Нөгөө талаар галзууртлаа уурласны цусны даралт болон нойргүйдэл алга болдог байна.
Кофе
Кофе эрүүл мэндэд сайн муу гэж янз янзаар л ярьдаг. Үнэндээ аль нь юм бол? Кофе бол антиоксидантын гол эх үүсвэр тул чихрийн шижин тусах эрсдэлээс хамгаалдаг. Түүнээс гадна кофе хоолны дэглэм барьж байгаа хүмүүст их тустай.
Нарны гэрэл
Нартай өдөр танд илүү тааламжтай санагддаггүй гэж үү? Тиймээ. Нарны гэрэл сэтгэл санааг өөдрөг болгодог гэдэг. Гэвч нөгөө талаар нарны гэрэл маш хортой. Нарны гэрлийн шууд тусгал нь хорт хавдар үүсгэх аюултай. Нарны хэт ягаан туяа дархлааг сулруулж, астма бий болгодгийг эрдэмтэд нотолсон байна.
Өт
Өт гэхээр шууд л дотор чинь муухай оргиж байна уу? Гэвч эдгээр жижигхэн амьтад таны амийг авардаг гэвэл та итгэх үү? 2003 онд явуулсан судалгаагаар өт нь анагаах ухаанд цорын ганц амьд механизм болох нь тогтоогдсон юм. Өт нянгаар хооллодог тул шархтай үед халдвар авахаас сэргийлдэг.
Марихуан
Марихуанд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддаг учир Алцхаймерын өвчнөөс сэргийлдэг байна.
Улаан дарс
Ганц хундага улаан дарс ( гэхдээ өдөр бүр биш) таныг эрүүл байхад ихээхэн тустай. Улаан дарс эртнээс хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ алдартай. Сүүлийн үеийн судалгаа дарсны гол түүхий эд усан үзмэнд антиоксидант байдгийг тогтоосон байна. Энэ нь буйлны үрэвслээс хамгаалах нэг арга юм.
Шоколад
Шоколад уураг тархинд хүрэх цусны гүйдлийг түргэсгэдэг.  Гэвч чихэрлэг зүйл ихээр идэх нь чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Секс
Сексийн харилцаанд таагүй ханддаг хүмүүс хаана ч байдаг. Үнэндээ бол ДОХ өвчин л аюултай.  Харин эрүүл аюулгүй сексийн харилцаанд муу зүйл байхгүй. Секс стрессийг арилгаж, холестериний хэмжээг бууруулж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж