iPad худалдаанд гарсан эхний өдрөө 700 мянган хувь борлогджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

iPad худалдаанд гарсан эхний өдрөө 700 мянган хувь борлогджээ

“Apple” компанийн цоо шинэ бүтээл болох iPad таблет компьютер өнгөрөгч бямба гаригт албан ёсоор худалдаалагдаж эхэлсэн бөгөөд зөвхөн бямба гаригт 600-700 мянган хувь борлогдсон талаар “Piper Jaffray” фирмийн шинжээчид мэдэгджээ. Гэхдээ уг тоо албан ёсны дүн биш бөгөөд онлайн хэлбэрээр явагдсан урьдчилсан захиалгын дүн мөн багтсан юм. Харин зах зээлийн шинжээчид iPad эхний өдөртөө 200-300 мянган хувь борлогдоно хэмээн тооцоолж байжээ. Бямба гаригийн өглөө Манхэттэн дэх “Apple” компанийн нэрийн барааны дэлгүүрийн үүдэнд 700 гаруй хүн дугаарлан зогсч байсан нь 2007 оны iPhone худалдаанд гарч байх үеийнхээс ч их хэмжээний тоо юм. Харьцуулахад, 2007 онд худалдаанд гарсан iPhone гар утас амралтын өдрүүдэд хагас сая хувь худалдаалагдаж байжээ.
Харин “Apple” компанийн зүгээс 2010 онд 7.1 сая хувь iPad борлуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж