Пит Постлетуэйт нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Пит Постлетуэйт нас баржээ

Олон гайхалтай дүр бүтээж, Оскарт нэр дэвшиж байсан Британийн нэрт жүжигчин Пит Постлетуэйт 64 насандаа таалал төгсчээ. Тэрбээр хорт хавдраар өвчлөн удаан хугацааны турш эмчлүүлж байгаад энэ сарын 2-нд нас барсан хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Пит Постлетуэйт нь зөвхөн дэлгэцийн төдийгүй тайзны олон бүтээлд тоглож байсан авьяаслаг нэгэн юм. 1993 онд “In the Name of the Father” киноны Giuseppe Conlon-ы дүрээрээ Оскарт нэр дэвшиж байсан билээ.

Тэрбээр өнгөрсөн жил “The Age of Stupid” буюу “Тэнэглэлийн үе” нэртэй баримтат кинонд Franny Armstrong хэмээх гол дүрийг бүтээсэн юм. Цаг агаарын өөрчлөлтын талаар хөндөн гаргасан уг кино Англид нарны эрчим хүчээр ажилладаг “Leicester Square” кино театрт нээлтээ хийн, дэлхий даяар 70 гаруй кино театрт хиймэл дагуулын тусламжтай гарч байсан юм.

Харин түүний хамгийн сүүлд тоглосон кино нь “Killing Bono” хэмээх инээдмийн кино ба ирэх дөрөвдүгээр сарын 1-нд нээлтээ хийх юм.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж