
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эрсдэлд суурилсан хяналтын хуудсаар хянах шалгалт хийнэ. Шалгалтаар эрсдэлд суурилсан хяналтын хуудсаар хяналт шалгалт хийх туршилтыг хоёр үйлдвэрт хийхээр болж байна. Тодруулбал, 14.00 цагт "Хаан бууз" /Их дэлгүүрийн замын урд талын салбарт/ 16.00 цагаас “Меркури” /Циркийн баруун талд/ төвд тус тус туршилт хийхээр болжээ. Өнгөрсөн жил Мэргэжлийн хяналтын газраас эрх зүйн, хяналт шалгалтын үйл ажиллагааны, шалгалтын ажилд иргэний нийгэм, иргэдийн оролцоо, байгууллагын хөгжил төлөвшил гэсэн үндсэн зорилт тавьж ажиллаж байгаа. Үүний нэг нь эрсдэлд суурилсан хяналт юм. Тиймээс эрсдэл багатай салбарыг ТББ болон мэргэжлийн холбоодод хяналтыг нь шилжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Энэ ажлын үр дүнг өнөөдөр харах боломжтой болж байна.
Ш.Чимэг