Үнэт эдлэлийн ченж сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Үнэт эдлэлийн ченж сураггүй алга болжээ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт амьдардаг эртний үнэт эдлэлийн ченж Н гэх эрэгтэй өнгөрсөн сарын 30-ны өдөр “мөнгөн эмээл үзнэ” хэмээн гэрээсээ гараад  сураггүй алга болжээ. Түүний унаж явсан “Тоёото” маркийн машиныг өнгөрсөн амралтын өдөр Гурвалжингийн гүүрний орчмоос олджээ. Тэрбээр гэрээсээ гарч явахдаа биедээ 40 сая төгрөгтэй явсан байна. Одоогоор Н-ыг цагдаагийн газраас эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж