
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 26 аж ахуйн нэгжийг шалгахад таван аж ахуйн нэгжийн РС тоглоомийн газар дунд сургуулийн сурагчдад согтууруулах төрлийн ундаа худалддаг байсан зөрчил илэрчээ. Мөн өнгөрсөн РС тоглоомын газарт 72-р дунд сургуулийн сурагч 14 настай И-г Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 15 настай С, Чингэлтэй дүүргийн харьяат 15 настай эмэгтэй Б нар бүлэглэн зодож танхайрсаныг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Н.Түвшин