Роналдиньо “Блэкбурн”-д ирж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Роналдиньо “Блэкбурн”-д ирж магадгүй

Английн Премьер лигийн “Блэкбурн” баг дэлхийн шилдэг хөлбөмбөгч, “АС Милан-ы найруулагч Роналдиньог сонирхож, санал тавихаар зэхэж байна. Тус багийн менежер “Том Сэм” хочит Сэм Аллардайсыг халаад удаагүй байгаа “Блэкбурн” алдарт тоглогчийн төлөө долоо хоногийн 130 мянган фунтын цалинг хоёр жил хагасын хугацаанд төлөхөд бэлэн гэсэн татгалзахын аргагүй сайхан санал тавихаар төлөвлөсөн гэнэ. Бразил хагас хамгаалагчийн төрсөн ах Роберто Де Ассис энэ цуу яриаг үнэн гэдгийг баталсан байна. Мөн Роналдиньог “Блэкбурн”-аас гадна хэд хэдэн Премьер лигийн багууд сонирхож буй тухай ч ам нээжээ. Ассис “Блэкбурн бидэнтэй холбогдсон. Английн хэд хэдэн ч баг бас байна. Гэхдээ Бразил явах эсэхээс л бүх зүйл шалтгаална. Бид Бразилын багтай тохиролцоонд хүрч чадахгүй бол тэр Милан руу буцаж, Россонеригийн төлөө үргэлжлүүлэн зүтгэх болно” гэсэн байна.

Хоёр удаагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг хоёр удаа хүртсэн Ронни нутгийнхаа “Фламенго” баг руу явах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа ч түүнийг “Гремио” баг авах магадлал хамгийн өндөр байна. Гэхдээ хөлбөмбөгийн “хүн-зах” дээр юу ч болж болно. Тиймээс алдарт Ронни маань өөрийг нь удаан хүлээсэн Премьер лигийн ногоон талбайд анх удаагаа гарч тоглохыг үгүйсгэх аргагүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж