
Холливуудын одод, тэр дундаа монголчуудын маань сайн мэдэх супер одод нэгдэн цугларч нэгэн хүчирхэг тулаант киног бүтээн 2010 оны наймдугаар сарын 13-нд дэлхий даяар нээлтээ хийхэд бэлэн болгожээ. Киноны нэр “The Expendables” буюу “Босогчид”.
Холливуудын киноны мангас “Lions Gate” 80, 90-ээд оны тулаант киноны оддоос Холливуудын шоу бизнесийн акул, улс төрч болон хувирцгаасан “Action Trio” хэмээн алдаршсан гурвал болох жүжигчин, зохиолч, найруулагч Силвестер Сталлоне, жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварцнеггер, жүжигчин, найруулагч Брюс Уиллис нарыг энэ кинонд нэгтгэжээ. Юун “Рэмбо”, юун “Араатан”, юун “Тээвэрлэгч”.
Киног Сталлоне өөрөө найруулж гол дүрд нь тоглож байгаа бөгөөд Өмнөд Америкийн нэгэн улсад төрийн эргэлт хийн дур зоргоороо авирлагч, дарангуйлагч генерал Газа /Дэвид Зэйэс/-гын бурангуй дэглэмийг унагахаар өөрийн хөлсний бүлгийг дахин цуглуулж цус асгаруулсан хатуу ширүүн тэмцэл хийж байгаагаар киноны гол үйл явдал өрнөнө.
Аймшиггүй зоригт хөлсний бүлэгт толгойлогч Barney Ross /Сталлоне/, түүний туслах SAS-ын тусгай ажилтан Lee Christmas /Сталлоне, Шварцнеггэр нарын хойч үе болоод байгаа “тээвэрлэгч” Жэйсон Стэтхам /, Хятадын зодооны урлагийн мастер Yin Yang /Жет Ли/ болон багийн бусад гишүүд /Дольф Лундгрен, Терри Крьюс, Рэнди Кьючур, Стив Остин / тусгай даалгавар биелүүлэхээр өмнөд Америкт ирнэ. Жүжигчдийнх нь нэрсийг сонсоод л дуу алдмаар тус киноны бас нэгэн чимэг нь туслах дүр бүтээж байгаа Арни, Брюс хоёр. Амбан захирагч уран бүтээлээсээ хэдийгээр хол байгаа ч дотны анд Сталлонегийн урилгаас татгалзаж чадаагүй гэнэ. “Хатуу самар” Брюсын хувьд энэ кинонд тоглох нь өөрийн анд нэрт жүжигчид болон шинэ үеийн тулаанчидтай хамтран дүр бүтээх ховор боломж байсан гэжээ. Мэргэжилтнүүдийн дунд шуугиан тариад буй гол зүйл нь мэдээж хэрэг үеэ өнгөрөөсөн тулаанчид нэгдэж супер бүтээл хийж чадах уу, хэн нь хэн бэ гэдгээ үзүүлэх үү, аль эсвэл “Lions Gate” жүжигчдэд төлсөн асар их мөнгөндөө шатаад үлдэх үү гэдэг асуудал.

Сталлоне, Арни нарын ярьж буйгаар энэ кино нь эхнээсээ төгсгөлөө хүртэл үзэгчдийг уйдаахгүй алмайруулахаар адал явдалтай, тэдний халуухан кинонуудын сүүлчийн бөгөөд томоохон төсөл гэнэ. Кинонд тулаант шоуны одод Стив Остин, Рэнди Кьючур, аль хэзээний мартагдаад буй Лундгрен нар оролцон тоглосон нь бас л нэгэн онцлог тал. Үзэгчдэд төгс тулаан үзүүлэхийн тулд Жет Ли тэдэнд хэрэг болжээ. Тэгээд ч түүнгүй тулаант кино Америкийн үзэгчдэд бас л гологдоно шүү дээ. 80 сая америк доллараар бүтэж буй киноны зураг авалтын ихэнх хэсэг Бразил, Коста Рикад хийгдсэн аж.

Жэйсон Стэтхамын хэлснээр энэ бол кино гэхээсээ илүү зүгээр л гайхамшиг. Харин гайхамшиг мөн эсэхийг харах цаг удахгүй ирэх нь ээ.
Н.Цэнд
Зочин 2010-04-05 202.131.226.98
gutsaaaaaa g*** uye ungruusun khugshin jujigchdiig yug ni hardiin zugeer l show uu bolno biz tunees bish tiim laitai kino yagaad ch bolj chadkhgui
Зочин 2010-04-05 202.170.69.70
unen soliotoi
Зочин 2010-04-05 202.131.247.170
ene kino ih nuutslag bgaa shdee asar tom sensats tarih baihaa 8sariig tesen yadan huleene dee movie-nii fanuud maani tiimee
shodo 2010-04-05 203.169.55.51
vandam alga da
Зочин 2010-04-05 202.170.69.70
huuchin buunii hugarhai gesendee but avah blgui de hedii hogshirson ch
Зочин 2010-04-05 160.252.69.15
Jeki chan lav hogshrood oligtoi togloj chadahaa bolison baina lee busad ni yamarhuu baigaag ene kinonoos haray baiz
Зочин 2010-04-05 202.131.226.98
LA-dee ochij neeltiig ni uznee
Зочин 2010-04-05 202.131.226.98
LA-dee ochij neeltiig ni uznee
Зочин 2010-04-05 202.131.235.69
their last standim still waiting release date
Зочин 2010-04-05 202.170.69.70
ta nar haanaas iim medeelel olood tavichivaa bi ug ni medeellees hotsordoggui l hun de hurdan ajilj bna shu amjilt husie
Зочин 2010-04-05 202.170.69.70
ta nar haanaas iim medeelel olood tavichivaa bi ug ni medeellees hotsordoggui l hun de hurdan ajilj bna shu amjilt husie
Зочин 2010-04-05 202.170.69.70
eooo unen sak
Зочин 2010-04-05 202.170.69.70
ene kino hurdan garaasai uzeh yumsaan tomchuud iim oluulaa neg kinond togolson tohioldol bdag yum u
Зочин 2010-04-05 202.170.69.70
өө лайтай ай
yaa 2010-04-05 71.251.196.147
unen soliotoi