Дэгжин өндөр өсгийтүүдээрээ хүүхнүүдийг татдаг Jimmy Choo намхан
өсгийтэй, хөлд эвтэйхэн гутлын шинэ “охин” брэнд төрүүлэхээр зэхэж
байгаа гэнэ. Шинэхэн загварын гутлууд тавдугаар сараас худалдаанд гарах
аж. Гэхдээ энэ нь Jimmy Choo анх удаа намхан ултай, өсгийгүй гутал хийж
байгаа тохиолдол биш юм. Тэд хонины нэхийн гутал хийдэг Австралийн UGG
брэндтэй хамтарч энэ оны эхээр шинэ загварын гутлууд гаргасан байна.
“Jimmy Choo”-гийн ерөнхийлөгч Tamara Mellon “Миний гутлын шүүгээнд
Jimmy Choo-гээс гадна Австралийн UGG гутал л байдаг. Тав тухын дээд
болсон UGG брэндтэй хамтран ажилласандаа бид баяртай байгаа” гэж
ярьжээ.