Хорин настайдаа эдийн засгийн талаарх ойлголтоо өөрчил

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хорин настайдаа эдийн засгийн талаарх ойлголтоо өөрчил

-Одоо ухаан орвол баян болж чадна-

Хорин настайдаа эдийн засгийн талаарх ойлголтоо өөрчил
Ямар нэгэн асуудал байнга мөнгөнөөс үүдэж гаргадаг. Ажил хийсэн ч, ээлжийнхээ амралтаар ийш тийшээ явсан ч, хайр дурлалтай учирсан ч, эцэг эхийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр болсон ч мөнгөний тухай яриа хамгийн түрүүнд өрнөдөг. Энэ нь мөнгө хорвоогийн хамгийн чухал зүйл бус хамгийн чухал зүйлүүдийг бүрдүүлэх арга хэрэгсэл нь мөнгө өөрөө байдагтай холбоотой юм. Хэн бүрийн мэддэг зүйл боловч дахин хэлэхэд аз жаргалтай амьдаръя гэвэл хангалттай мөнгөтэй байх ёстой.

Гэтэл хорин настай бүсгүйчүүд маань хараахан мөнгөний талаар сурч мэдэх бодолгүй байх шииг санагддаг. Тэр сайхан мөнгө гээч зүйлийг өөрийн талд оруулахын тулд түүний талаар судалж мэдэх хэрэгтэй гэсэн бодолтой явдаг хорин настай эмэгтэйтэй уулзаж байсан удаа ер алга.
Хүнийг хэлэлтгүй би өөрөө ч тийм байсан.

Магадгүй та ч гэсэн их мөнгөтэй болъё гэвэл баян эцэг эхтэй байх юм уу, баян хүнтэй суух, эсвэл өөрөө их мөнгө олохоос өөр аргагүй гэж бодож байгаа юм биш биз? Дээрх гурвын аль нь ч миний хувьд боломжгүй учраас миний амьдралд мөнгөний буян байхгүй юм шиг байна хэмээн мөнгийг олдсоных нь зоргоор хэрэглэж суугаа юм биш биз?

Хорин нас гэдэг бол мөнгө олдог мөртлөө үрэх хэрэг бараг гардаггүй нас билээ. Улирал бүрд өмсөх хувцсаа бэлдэж, найз нөхдийн харилцаагаа хэвээр нь хадгалах гээд мөнгө хэрэглэх зүйл яагаад байхгүй гэж хэмээн гайхаж байж болох ч гуч гарч тусдаа гарах юмуу хүнтэй суувал дан ганц идэх юманд л гэхэдл хичнээн их мөнгө бараа сураггүй алга болдогийг мэдвэл гайхаж хоцрох байх. Эцэг эхийнхээ дэргэд, идэж ууж амьдарч байгаа хорин настай байхдаа хөрөнгө мөнгөө хурааж хуримтлуулах гэдэг зүйлд ухаанаа зарвал гучин наснаас эхэлдэг амьдралын бэрхшээлд авталгүй элбэг хангалуун амьдарч, насаараа мөнгөний эзэн байж мөнгийг хүссэнээрээ хэрэглэж амьдарч чадна.

Хэдэн хоногийн өмнө байгууллага дээр болсон хурлын үеэр мөнгө өсгөх аргын талаар яриа гарлаа. Би тэнд байсан сэргэлэн цовоо байрын хориод насны эмэгтэй ажилтнаас ингэж асуулаа.
“……….чи чинь хорин настай биздээ. Хурдан мөнгөний талаар арга хэмжээ ав.”
Гэтэл тэр миний зөвөлгөөг нэг их авч хэлэлцсэн шинжгүй толгойгоо дохиж “тиймээ, мөнгө банкинд л хийгээд байх хэрэгтэй.” гэж хариулсан юм.
Би тэр дариудаа л тэр охин бол эдийн засгийн талаар ямар ч ойлголтгүй болохыг нь мэдлээ. Ямар нэг ойлголттой, өөрийн гэсэн бодолтой байсан бол иймэрхүү хариулт хэлэхгүй байсан биз.
–“Харин тийм ээ, хэдэн өдрийн өмнө худалдаж авсан хувьцааны үнэ буугаад яахаа мэдэхгүй бодол болоод байна. Өөр арга хайж олдог юм билүү?”

-“Нэгэнт иймэрхүү яриа өрнөснийх асуугаад авъя, удаан хугацааны орон сууцны хадгаламжинд энэ жилээс эхэлж зөвхөн өрхийн тэргүүн л хамрагдаж болно гэсэн би ч гэсэн орж чадах болов уу?”
Мөнгө олж цуглуулна гэдгийг олсон мөнгөө хадгалах гэж ойлгох нь учир дутагдалтай. Мөнгөтэй байя гэвэл нилээд төвөгтэй мэдлэг хэрэгтэй. Тэгээд мөнгө миний амьдралыг улам аз жаргалтай болгоно гэж бодвол тийм ч их төвөгтэй, хэцүү зүйл байхгүй.

Мөнгө сайн олдог нөхөртэй боломоор байна уу? ямар залуу мөнгө сайн олдог, эцэг эхээсээ өвлөж авсан мөнгө хөрөнгөө өсгөж арвижуулж чаддагийг мэдье гэвэл юуны түрүүнд мөнгөний талаар чи өөрөө суралцах ёстой. Сүүлийн үед номын дэлгүүрүүдээр эдийн засгийн ухааны чиглэлийн номнууд ихээр худалдаалагдаж байгаа билээ.

Тэр номнуудаас хоёрыг уншихад л суурь мэдлэгтэй болчихно.
Нэгэн дэлхийн тэргүүн баян ядуу байна гэдэг бол ичгэвтэр зүйл биш харин ядуу байгаагийн шалтгаан нь ичгэвтэр зүйл гэж хэлжээ. Одоо харин хорин настай та эцэг эхээсээ өвлөж авсан зүйл байхгүй, хурааж хуримтлуулсан хөрөнгө хогшил гэж байхгүй учир ядуу байж болно. Одоо та ядуу байгаа тань таны буруугийнх биш. Гэхдээ арван жилийн дараа ч гэсэн ядуу хэвээрээ байвал тэр үед та өөрөөсөө ичих хэрэгтэй. Арван жилийн дараа ч гэсэн ядуу хэвээрээ үлдэхийг хүсэхгүй байгаа бол одооноос эхэлж мөнгөний талаар сурах ёстой. Би нэг л удаа метрон дотор эдийн засгийн сэтгүүлийг шимтэн уншиж байгаа хорин настай охинтой тааралдаж байсан бөгөөд би тэр охины ирээдүй солонго мэт гялалзсан байх болно гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна.

Угийн баян айлын охиноос мөнгийг зөв захиран зарцуулж чаддаг эмэгтэй илүү сайхан амьдардаг болох нь нэгэнт батлагдсан зүйл билээ.
Мөнгө өөртөө дуртай хүнд очих дуртай байдаг.
Мөнгөнд дургүй хүн гэж мэдээж байхгүй байх.
“Мөнгөний хүчийг мэдэхгүй хүн гэж хаа байхав дээ? Би ч гэсэн мөнгө олмоор л байна гэтэл болохгүй байгаа юмыг яалтай билээ дээ? Ядуу байгаа нь миний буруу юу?”
Сайтар ажиглаад үзвэл ингэж ярьж байгаа хүмүүс үнэхээр мөнгөнд дургүй байх тохиолдол элбэг байдаг. Суралцах зүрх хүрэхгүй, ядаргаатай санагдаад, цаг зав байхгүй байснаас зэрэг шалтгаанаар эдийн засгийн хувьд арай илүү болж чадах боломжоо алдаж байгаа тохиолдлыг зөндөө хардаг шүү дээ бид. Тиймэрхүү хүмүүс эхэндээ мөнгөний талаар урвуу, сөрөг бодолтой байдаг.
Тэргүүн баячуудыг улс орноо худалдаж байж, жижиг баячуудыг бусдын өмнө гөлөг мэт шарвалзаж байж мөнгө олдог гэж боддог. Нэг үгээр хэлэхэд өөрсдөө шудрага учраас ядуу байгаа юм гэсэн онолыг тэд гаргаж ирдэг билээ.
Гэвч жаахан ч гэсэн эдийн засгийн урсгалыг ойлгох гэж хичээдэг хүн бол, хорвоо дээр эд бараа асар их байдаг, бүх хүн баян болж болно гэсэн хоёр үнэнийг мэдэж байдаг. Дахин хэлэхэд бусдыг шулж мөлжиж, бусдын юмыг булааж байж мөнгөтэй болдог гэдэг буруу ташаа ойлголт юм.
Хэн нэг нь санаандгүй тохиолдлоор хамгийн сүүлийн үеийн загварын шинэ угаалгын машин авчээ гэж бодъё. Угаалгын машин өөрөө угаах, сэгсрэх, хатаах үйлдлээ бүрэн хийдэг болохыг хараад зарим хүмүүс “мөнгө ч гоё юмаа. Юмаа нүд ирмэхийн зуур угаагаад л…” гэж хэлдэг байхад зарим хүмүүс ижил тохиолдолд ингэж хэлнэ. “Бүх зүйлд мөнгө л буруутай. Одоог хүртэл мөнгөгүйгээсээ болоод ийм сайхан зүйлийг худалдаж авч чадахгүй гараараа юм угааж зовж амьдарчээ”.
Ихэнхдээ мөнгө сайн олж, зөв зарцуулдаг хүмүүс эхний хариултыг хэлдэг. Мөнгөнөөс хамааралтай амьдардаг, бас мөнгө олохын тулд ажиллаж хөдөлмөрлөдөг ч гэлээ мөнгийг үнэлж мэддэггүй хүнийг мөнгө дагадаггүй. Тэд шалтгааныг өөрсдөөсөө эрэлгүй үргэлж өөрийгөө “мөнгө олох заяагүй хүн” гэж харуусдаг.

Хүмүүс телевизийн цуврал нэвтрүүлгээр гардаг жирийн хүн гэнэнт баян болвол амьдрал нь аз жаргалгүй бол төгсдөг гэдэг үлгэр ч гэмээр зохиолч гэмээр зохиолч гэмээр зүйлд итгэдэг. Үгүй ээ, тэгэж итгэхийг хүсдэг.  Тэгэж байж баян амьдарч чадахгүй байгаа өөрийгөө тайвшруулж байдаг болохоор үүнийг заавал үнэн болгохыг хүсдэг байна.

Мэдээж бодит байдал дээр мөнгөтэй болвол зөрчилдөөн үүсч амгалан тайван байдал алдагдах тохиолдол их байдгийг үгүйсгэхгүй ээ. Тэглээ гээд мөнгө гэдэг зүйл хүнийг аз жаргалгүй болгодог эд үү?
Мөнгөнд хүмүүсийн далд зан чанарыг ил гаргаж ирдэг чадвар байх шиг байгаа юм. Хоол ундны асуудалдаа анхаарлаа хандуулаад хойш нь тавиад байсан зүйлүүд мөнгөний асуудал шийдэгдэхэд ил гарч ирдэг. Сугалаанд их мөнгө хожоод гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс мөнгө хожихоосоо өмнө угаасаа л асуудалтай байсан гэр бүл байх магадлал өндөр, гэнэт өөрт байгаа эд хөрөнгийнх нь үнэ суга өсч үүнээс их ашиг олсон хүн хамаг хөрөнгөө үрэн таран хийж үгүйрч хоосорч байгааг харвал тэр хүн анхнаасаа тийм темпийн хүн байх тохиолдол их байдаг.

Нуугдмал, далд байсан асуудал ил гарч ирэхээс айгаад мөнгийг муухай зүйл гэж хэлж байгаа бол, эдгээр асуудлуудаа ядуу, мөнгөгүйн улмаас яаж ч чадалгүй нуун дарагдуулж амьдарч байгааг юугаар тайлбарлах вэ?
Гадаадын нэг нийгмийн судалгаанаас аваад үзвэл хөрөнгө мөнгө өсөх тусам эхнэр, нөхрийн харилцаа улам сайн болж, хүмүүс хоорондоо улам сайхан найзалж нөхөрлөдөг болдог гэсэн хариу гарчээ.
Одооноос эхлэн мөнгөнд хайртай бол, мөнгөнд дурлаж байж гэмээ нь гуч гарсан хойноо мөнгөгүйн улмаас мөнгийг үзэн ядах, хүнийг улам бүр ороодог ядуурлын муухай эргүлэгт орох аюулаас зайлсхийж хол байж чадна.

Эх сурвалж: goolingoo.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж