
Бүсгүйчүүд та бүхэнд гэрийн нөхцөлд хэрглэж болох энгийн бөгөөд ихээхэн үр нөлөөтөй хэд хэдэн жорыг хүргэе. Зөгийн балан нүүрний маск нь арьсыг цэвэрлэх, үрчлээ үүсэхээс сэргийлэх үйлчилгээтэй. Мэдрэмтгий арьстай болон балны харшилтай хүмүүс урьдчилан гарын арьсан дээр түрхэж үзэхийг зөвлөж байна.
Нүүрний маск
1. Өндөгний тал шар дээр тал цайны халбага зөгийн бал хийж сайтар хутгана. Маскыг нүүрэндээ түрхээд 10-15 минут болгоно. Цэвэр усаар угаана. Маскыг долоо хоногт нэг удаа хэрэглэнэ. Хуурай арьсанд илүү тохиромжтой бөгөөд үрчлээ үүсэхээс хамгаалж арьсыг цайруулна.
2. Хуурай болон хэвийн арьсыг залуужуулах маск: 2 хоолны халбага гурил, 1 өндөгний цагаан, 1 цайны халбага зөгийн балыг холино. Зуурмагаа цэвэрлэсэн арьсан дээр түрхэж 10-15 минут болно.
3. Нүүрэн дэхь сэвх толбыг арилгахад энэ маск их үр нөлөөтөй байдаг: жижиглэсэн петрушки навчыг 1 хоолны халбага зөгийн балтай холиод арьсанд түрхээд 45 минутын дараа бүлээн усаар угаана.
Зөгийн бал ба үс.
Хүний үсний хуйханд тэжээл зайлшгүй шаардлагатай байдаг. Зөгийн балан маскаар танд хялбархан туслах болно.
1. Ижил хэмжээтэй шампунь ба зөгийн балыг сайтар хольж өгнө. Үс хуйхандаа жигд түрхсэнийхээ дараа гялгар уут юмуу усны малгай өмсөнө. Сайн шингээхийн тулд 20-30 минут болсоны дараа эхлээд шампуниар угаагаад бүлээн усаар зайлна.
2. Өнгөө алдаж наранд гандсан үсийг хооны халбага зөгийн бал, цайны халбага тосон туулга, цайны халбага алоэ шүүсийн холимогоор сэргээж болдог.
Зөгийн бал ба булбарай гар.
1. Халуун оливийн тос дээр ижил хэмжээний шингэн зөгийн балыг хийж хутгаад гартаа түрхээд хөвөн цаасан бээлий өмсөж 30-40 минут болгоод халуун усаар угаана. Үр дүнд нь шууд мэдрэгдэх болно.
tsahim.net