МАСЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр томилно | News.MN

МАСЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр томилно

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

МАСЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр томилно

Өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намынхаа бага хурлыг энэ сарын 8-ны өдөр хуралдуулахаар товлосон. Харин бага хурлаар их хурлаа хэзээ хуралдуулах талаар товлоно. Намын их хурлаар яригдах гол асуудал нь С.Баяр даргатай холбоотой байх талаар зарим хүмүүс хэлж байгаа. Мөн МАХН дотооддоо үүсээд байгаа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж. Намын бага хурлын үеэр хэлэлцэх ёстой бас нэг асуудал нь МАХН намын дэргэдэх залуучуудын байгууллага болох МАСЗХ-ны ерөнхийлөгчийг шинээр томилохоор нам дотроо ярилцаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар МАСЗХ-оог удирдах боломжтой гэж нам гурван гишүүний нэрийг товлоод байгаа гэнэ.  Үүнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт болон Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн С.Бямбацогт нарыг боломжтой нэр яригдаж байгаа аж. Гэхдээ эдгээр гурван гишүүнээс хэн алдаа мадаг багатай, нам дотроо нэр хүндтэй, цаашлаад МАСЗХ-ны үйл ажиллагааг сайжруулж нэр хүндийг өсгөж ажиллах чадвартайг нь намын бага хурлаас сонгох бололтой. МАСЗХ-ны ерөнхийлөгчид нэр нь товлогдоод байгаа гишүүдийн аль аль нь “нам итгэл үзүүлж үүрэг хүлээлгэвэл татгалзахгүй” гэсэн байр суурьтай байгаа гэнэ.

Б.Алтансүх

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-05 182.160.6.227

HurelsuhZandanshatar nar mongold heregtei humuus dee

Avatar

ббб 2010-04-05 123.123.210.61

Монгол улсын түүхэнд гутамшигт байдлаараа алдаршсан энэ байгууллагын дарга болох хүн олдох л юм байх даа Хүн алсан Банк хулгайлсан Казинодсон хүмүүс энэ байгууллагаас төрөө биз дээ Одоо дараагийн хэнийгээ төрүүлэх гэж байгаа юм бол доо Энэ байгууллагыг тараавал таарна

Avatar

Зочин 2010-04-05 182.160.0.80

ер нь энэ байдаг л нэг намын дарга хэн байх нь тийм их ач холбогдолтой зүйл юмуу энэ нам манайдаа шударга үнэний ч юм уу аль нэг талаараа нийгэмд үлгэр дууриал үзүүлэхээр нам бол энэ тухай сонирхож болно гэхсэнж хамгийн болохгүй бүхэн энэ намаас л гарч байгаа биздээ тэгээд сэтгүүлч гэгчид нь баяр дарга баяр дарга гэцгээгээ л тэр нь ч хэн юм арай өөрөөр хоолоо олж идэх арга байдаггүй юу МАХН АН ГЭСЭН 2 НАМЫГ МОНГОЛ УЛСЫН НАМУУДЫН БУРТГЭЛЭЭС НЭГ МӨР ХАСАХ ХЭРЭГТЭЙУЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛЫГ 10 ЛАН МӨНГӨӨР АРИЛЖСАН МУУ ОЛИГАРХУУДЫГ ЭРҮҮДЭН БАЙЦААХ ХЭРЭГТЭ

Avatar

Санал 2010-04-05 182.160.24.43

ДЗоригт худал ярихгүй худал амлахгүй бол боловсролтой өсөж магадгүй Тэгээд л МЭнхболд бүх газар хүнээ тавьж хэргээс мултрах арга саам эрж ноир нь хүрэхгүй л байгаа болов уу

Avatar

Асуулт 2010-04-05 202.170.85.15

Одоо энэ а******н Түмэнгэрэл хулгайч Сүрэнхор14 тэрбумыг Чимэнцэрэн улсын мөнгөөр казино тоглодог Хүрэлсүх Занданшатар нарын дарга болох эрүүл ухаантай хүн олдох уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж