Нас барсныхаа дараа суутан болсон алдартнууд

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Нас барсныхаа дараа суутан болсон алдартнууд

XXI зуунаас тэдний зураг дэлхийн томоохон үзэсгэлэн худалдаан дээр
тооцоолж барамгүй их үнээр борлогдох болж, тэдний зохиол бүтээл олон
орны дунд сургуулийн хөтөлбөрт багтаж, тэдний туурвисан хөгжим дэлхийн
хамгийн нэр хүндтэй театруудад эгшиглэх болсон. 


Гэвч тэдний амьд ахуй үед зэмлэл, буруушаал, олон нийтийн таагүй уур
амьсгалаас өөр сайшаал байдаггүй байв. Хожим алдаршсан аугаа яруу
найрагч, хөгжимчин, зураачдын дийлэнхийнх нь хувь заяа шударга бус
байсан юм.


"Бурхнаас заяасан авъяасыг хөгжихөд нь туслах хэрэгтэй, харин жирийн хүн өөрөө өөрийгөө хөгжүүлдэг" гэдэг. 


Гагцхүү авъяас билигтэй хүн бүр амьд ахуйдаа тусламж, дэмжлэг авч
чаддаггүйгээс гадна зөвхөн түүнийг нас барсных нь дараа эргэн тойрныхон
нь гэнэт түүнийг санаж, түүний бүтээл туурвилыг магтан сайшааж, хэрэглэж
эхлэх нь элбэг. 


Суут хүн алдар нэр, хэргэм зэргийн төлөө тэмцдэггүй, ийм замыг
эрэлхийлдэггүй болохоороо ч өнгөрсөн үедээ алдаршдаг талтай. Жинхэнэ
суутнууд урлаг, уран зохиолд бүхий л амьдралаа зориулан хүчин зүтгэхдээ
шагнал, хөрөнгө хуримтлуулах гэж буй бүтээлийн төлөө бүтээж амьдардаг
байжээ. 


Хожим алдаршсан аугаа бүтээлчдийн дийлэнх нь ашиг, сонирхлоо бодолцсон
бол амьдралаа аварч, сайн сайхнаар төгсгөх бүрэн боломжтой байсан.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж