“Охь үгс” номоо худалдаанд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

“Охь үгс” номоо худалдаанд гаргалаа

Утга зохиол,нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, утга зохиол судлаач шүүмжлэгч, доктор профессор Ш.Цэнд-Аюуш “Охь үгс” номоо худалдаанд гаргалаа. Энэхүү номыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Г.Аюурзана редакторложээ. Тэрбээр “Ш.Цэнд-Аюуш гуайн афоризмуудыг унших зуураа би санаа авмаар,урьд нь хаанаас ч олж хараагүй, олзуурхам үг хэд хэдийг хувьдаа тэмдэглэж авлаа. Уг авсаархан ном бичсэн эзнийхээ аливаад ултай ханддаг, шударга чигч хүн болохыг илтгэж байсан нь уншуурай, амттай уг санаануудыг гойд чимжээ” гэжээ. Цэнд-Аюуш гуай “Охь үгс” номондоо “Парламент бол эрх мэдэл, эд хөрөнгөнд шунагч их армийнхны дундах ганц таваг юм. Хэн хэл урттай нь долоож амждаг”, “Муу ном бичсэнээс сайн ном хуулсан нь дээр”,  “Ухаан авьяасын чөдөр бол залхуурал” ,“Уран хурц санаа, уран дүрслэл бол уран бүтээлийн  сүлд хийморь мөн”  гэх мэт онч мэргэн афоризмууд бичсэн нь мэргэжил нэгт нөхдөөсөө өндөр үнэлэлт авчээ.
Б.Анхаа охь үгс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж